Н.Багабандиас асуух сан

Т.Аюурсайханыг гаднаас чулуу зөөж, пиджак зарж, аавынхаа маркны цуглуулгыг эргэлтэд оруулан, байр саваа түрээслэн мөнгө олдог гэх тайлбар тавиад зогсохыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди хараад юу бодож байгаа бол, энэ өдрүүдэд.
Өөрийнх нь туслах хийж, улс төрийн замналаа эхлүүлсэн залуу нүүрсний хулгайн 1.8 их наядын хохиролтой, 13.7 тэрбумын авлига авсан гэх хэргийн голлох автороор нэрлэгдэхэд тэр чухам юуг сэтгэж суугаа бол. Түүнийг Т.Аюурсайхантай холбох вий гэсэн битүү эмээлт, амин хувиа бодсон зангаас давсан болгоомжлол байгаа болов уу?
Монгол төрийн тэргүүнээр хоёр удаа улиран сонгогдож, "Титэм үг" бичтэлээ биежин тахигдсан тэрбээр саяхныг болтол монголын уул уурхайн гурван том компанид гүн нөлөөллөө хадгалсаар байв. Тэр нь,
Нэг. Оюутолгой төслийн засаглалд 9 жил оролцсон Н.Багабанди
Н.Багабанди Оюутолгой төслийн монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүнээр 9 орчим жил ажиллаж, өнгөрөгч хавар чөлөөлөгдсөн юм. Тэрбээр үе үеийн Засгийн газарт нөлөөлөх замаар уг албан тушаалаа хашсаар байв. Оюутолгой нь гадны хөрөнгө оруулалт бүхий монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч төсөл юм.
Хоёр. "Эрдэнэт үйлдвэр"-т Х.Бадамсүрэнгийн албан тушаалыг хадгалуулагч
У.Хүрэлсүх Шадар сайдын суудлаас Засгийн газраа авах операци хийхэд Н.Багабанди түүний талд нам дээрээ үг хэлж, оронд нь Х.Бадамсүрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар хэвээр үлдээхээр тохирсон байдаг. Энэ дагуу Х.Бадамсүрэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлын суудлаа тогтвортой хадгалсан бөгөөд халаа солио хийх яриа гарах бүрт Н.Багабанди хамгаалсаар байв.
Гурав. ЭТТ-н Гүйцэтгэх удирдлагыг өөрийнх нь туслах байсан Т.Аюурсайхан бүрэн атгаж байв
Б.Ганхуягийг ЭТТ-н удирдлагаас солих, мөнгө ихээр угааж байгааг нь болиулах асуудал хөшигний ард хүчтэй яригдсаар нэлээд удсан. Гэвч Т.Аюурсайхан уг албан тушаалыг солихыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хязгаарлаж, түүгээр дамжуулан сайд, гишүүд нар Б.Ганхуягтай харилцаа үүсгэдэг байв. Т.Аюурсайхан нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, улс төрийн карьераа эхлүүлсэн нэгэн тул тэд нэгэн цул харагдсаар байв.
Ийм байдлаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгойд саяхныг хүртэл гүн нөлөөлөлтэй байв. Тэрбээр өөрийн "Титэм үг" номоо уг газруудад олноор шахах, улс төрийн томоохон холболтууд хийх зэрэгт ажиллангаа, захирлуудынх нь суудал ганхахад хамгаалалт үзүүлсээр ирсэн нь нууц биш юм.
Монгол Улсын хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын зохицуулалт дунд Төрийн тэргүүнээр ажиллаж байгаад, албан тушаалаасаа буусан хүний цаашид эрхлэх ажил ба улс төрийн хамааралд ямар нэгэн хориг тээг тавьсан заалт байхгүй. Өмнөх парламентын үед Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн улс төрийн намын харьяалалд орохгүй байх агуулга бүхий хуулийн төсөл яригдсан ч царцсан юм.
Нэгэнт тодорхой хуулийн зохицуулалт байхгүй бол Н.Багабанди төрийн тэргүүн байсан хэдий ч уул уурхайн салбарт идэвхийлэн оролцож, өөрийн хүмүүсээ ч ТӨХК, ТӨҮГ-уудад байршуулахад анхаарсан түүх бүтээсэн. Түүний хүмүүс нь ч тэр, төрийн мөнгийг хармаанаасаа өгч буй мэт үрж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо нойл барих, мод тарих сэлт ажлуудад хүртэл гарган, хүн бүхнээр гуйлгасан өндөр сэнтийн эзэд байв.
Ковидын үеэр "Эрдэнэт үйлдвэр"-т онцгой дэглэм тогтоон, санхүүгийн бүхий л урсгалыг нь нууцын зэрэглэлд оруулж, Х.Бадамсүрэн мөнгө угаах асар том эрх мэдлийг хяналтгүй гаргаж өгч байв. Түүний нэг жилийн үр дүнгийн гэрээний урамшуулал л гэхэд 1 тэрбум хүрч байсан ч эдүгээ тэр цагийн мөнгөн гүйлгээний шалгалтууд хийгдээгүй л байгаа юм.
Харин Б.Ганхуягаас элдэв асуудал гуйгаад зөвшөөрөхгүй бол сайд, гишүүд нар Т.Аюурсайханаар хэлүүлдэг, түүнийг гуйдаг жим гаргаад байлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замын асуудал дээр түүнтэй учраа олохын тулд Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байсан удаатай.
Асар их төрийн мөнгө эргэлддэг уул уурхайн салбарт Н.Багабандийн хүмүүс ийм том байсан өдрүүд одоогоос ердөө жил хүрэхгүйн өмнө үргэлжилж байлаа. Одоо харин эхнээсээ шүүгдэж, тэр их мөнгө, үл хөдлөхүүдээ хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй. Элдэв дээдийн түүх ярьж, шүүх хурлын индэрт бүлтэгнэж зогсоно.
Ийм үед Н.Багабандиас сэтгэгдлийг нь асуувал тэр хэрхэн хариулах бол. Магад зарим хэргийн учиг Н.Багабанди руу чиглэх үү. Албан тушаалаа урт хугацаанд эрх сүр төгөлдөр хадгалах улс төрийн нөхцөл дээр гол хамгаалалтыг нь хийж өгчхөөд, Н.Багабанди тэднээс юу авдаг байсан бол зэрэг асуултуудыг энд зүй ёсоор тавьж болно оо. Ёс суртахуун, зан моралийн хувьд тийм хүмүүсийг төрд дэмжсэн Төрийн тэргүүн асны сэтгэгдэл ямар байгаа бол.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмний боломж хулгайлсан муу бэртэгчингүүд ийм хүмүүсийг өмөөрч явсан гэж бодохоор өөрийгөөч хараамаар ...новшнууд хэзээ нэгэн цагт үйлээ үүрэх байхөө
Үйлийн үр гэсэнээс багабандийн хожимийн заяа төөрөгийг ах ламд үзүүлсэн чинь хойд насандаа өмнийн говьд хонин гүрвэл болж төрнө гэнэ оюу толгой хавьд юмуудаа
Та нарт сонгуулиар хариу барина аа
"Титэм үг" гээд байдаг, эхлээд туслахдаа сайн заахгүй дээ.
Бузар өвгөн
харах царайны нахиу царайлсан муу өвчинд хамраа өгсөн хулгайч новш, ийм чөтгөрүүд л төрд шург�##�ж төрийн сэнтий зайд�##�ж байсан гжэхээр мөн хэцүү еээ
Юу бодохов дэ Алдхан бие э �##�таар ороосноо болох биз
Энэ нээрээ хамгийн хогийн экс eрөнхийлөгч
Аугаааа шун�##�ын яруу сайхан жишэээ
Ene hulgaich bugdiig medej bga
УЛСЫН ХӨРӨНГӨ ИДЭХ АРГЫГ ХАРИН ТА ЗААЖ ӨГСӨН ЮМ БИШҮҮ.
ЭНЭ БУЗАР ХАР БИРД НЭГЭН ЦАГТ ТӨРИИН ТЭРГҮҮН БАЙСАН ГЭЖ БОДОХООР БИЕ АРЗАЙЖ БНА
Та нар л өөрсдөө “Хээгүйгээсээ хийгүй нь дээр” гээд л энэ нэг хөргөлтийн механикаас цаашгүй мэдлэг боловсролгүй улаан коммунистыг найман жил сонгоо биз дээ
asuugaasai!!!
Нармийчаад харах царайны өлөн хулгайч царайтай юм. Энэ л�##�ар яахаараа ерөнхийлөгч болчихдог байна аа. МАН-ий хулгайчууд бүгд үхэж д�##�д ороосой.
Багабанди ч яахав өнгөрсөн хорвоо! Энэ Хүрэлсүх хөөрхий дөө! За тэгээд энэ их хулгай луйвар явж явж энэ нөхөр гол тоглогч нь болох дуулдах юм. Улс орны улс төр, эдийн засгийн урагшгүй байд�##� зэрэг нь энэ атамантай холбоотой гэнэ шүү!!!
Ишш энэ нь болохоор коммунист улстөрийн орлогч мэргэжилтэй. Дайны үед бол хөөрхий цэргүүдийг урагшаа довтлохгүй бол урвагчаар тооцож буудаж �##�на гэж айлгадаг мэргэжил дээ. Энгийн үед бол
Элдэв дуу хөгжим, ухуулга намчирхсан яриагаар бор цэргүүдийн толгойг эргүүлдэг ажилтай. Ийм л хүмүүсийг бид сонгосон шүү дээ
Наадах чинь харин үнэнд ойрхон сонсогдож бна шүү
Хулгайч ванди хаагуур юу хулгайлах гээд өнгөлзөж бгаа бол доо муусайн МАНАН-гийн дээрэмчид
Энэ хулгайч дэлхийгээс �######�аагүй юу гэж
Зоригийн �##�уурчины хамсаатан шдээ энэ өвгөн. Отгонбилэгийн Эрдэнэтээс хулгайлсан мөнгийг намдаа хандивлаж хариуд нь хулгайч Отгонбилэгийг хөдөлмөрийн баатар , УИХ-н гишүүн болгож, өөрөө ерөнхийлөгч болоод дараа нь Оюутолгойн ТУЗ д орсон. мэдлэг чадваргүй, ердөө Отгонбилэгийн найз байсан болохоор. ядаж төрийн ажил насаараа хийж Ерөнхийлөгч болчихоод шудрага байсан бол,,. Отгонбилэгийг илрүүлсэн Зоригийг хөнөөхөөс аргагүй болсон Эрдэнэтийн бүлэглэлийг хамга�##�агч. хариуд нь Петровисоос үнэгүй шатахуун авдаг байлгүй, ядаж.
асуух юмсан
Оюунэрдэнэ Баттулга, Хүрэлсүх, херо Баатар, Нямбаатар нар ЭТТ-п жинхэнэ холбоотой байх шигэнээ.Иймээс одоо Ганхуяаг, Аюурсайхан нар үүний нь гаргаж тавих ццаг болсон. Гаргаж ил болгох нь зүйтэй.
Зоригийн хэргийг хэрхэн юу ч биш болгож байгааг, хойд насандаа яахыг бодож байсан эсэхийг л асуумаар