УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Баярцогт, Х.Баттулга хоёрын толхилцоон хурцдав

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган ирэх даваа гарагт /2023.09.25/ болох гэж байна. Энэ талаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт экс Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглэсэн нэгэн тайлбарыг өглөө. Тухайн тайлбараас нам доторх тэдний зөрчил, хагарал хурцадсаныг илтгэв.

Тэрбээр "Эрх мэдлийн хонгилоор гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөн шийдэгдэж байна" гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан нь бодитой үнэн зүйл. Энэ бүгд ил тод болно. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал хилс хэрэг байсан нь шийдэгдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй Монгол, Швейцар, Хонконг, Австрали зэрэг улсуудад шалгалтад ороод гарсан. Нээлттэй сонсгол болбол хэн улстөрийн зорилгоор ийм юм хийсэн бэ гэдэг нь илүү тодорхой мэдэгдэнэ. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Намын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг" хэмээсэн байна.

Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор жил гаруйн өмнө албан тушаалаа урвуулан ашигласан хэд хэдэн үндэслэлээр С.Баярцогт буруутгагдаж, шүүхээс 10 жилийн ял сонссон. "Шүүхийн" гэх тодотголтой тэдний хагарал, жөтөөрхөл энд хүрээд томорсон нь илт болов.

АН эвлэлдэн нэгдсэн гэгддэгээс хойш С.Баярцогтод улс төрийн гол дэмжлэгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар үзүүлж ирсэн. Ц.Элбэгдорж байнгын ардчилал ярьж, С.Баярцогтыг генсекээр томилуулах чиглэлд анхаарч байв. Гэвч бүтээгүй. Гэхдээ намын даргын улс төрийн эрх мэдлээ сайн дураараа С.Баярцогтод шилжүүлж, шүдгүй арслан лугаа болсон Л.Гантөмөр тэдний дунд "хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага" лугаа суугаа нь үнэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баярцогт хужаагийн дэргэд Батлага бол ариухан анжeл шахуу шүү

Зочин
Зочин

Баярцогт гэж цайсан өлөн хулгайч даам гарлаа юу

Зочин
Зочин

Хоёр хулгар олигтойхон үзэлцээчэээ. Олонд хэрэгтэй

Бодит байдал
Бодит байдал

Адилхан Хар хэрээнүүд

Зочин
Зочин

1 сая доллар мартдаг, хужаагийн нэр баастсан новш

Холбоотой мэдээ

Back to top button