Гадаад мэдээДЭЛХИЙ

Польшийн ардаас Словак Украиныг дэмжихээ болих уу

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Украины хамгийн том дэмжигч нарын нэг Польш улс байсаар ирсэн билээ. Гэвч тус улс Украин зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж лхагва гарагт /2023.09.20/ мэдэгдсэн.

Хоёр улсын хооронд үр тарианы асуудлаар дипломат маргаан хурцадсаны улмаас Польш ийм шийдвэр гаргажээ. Дайн эхэлсний дараа Болгар, Унгар, Польш, Румын, Словак зэрэг улсууд дотоодын тариаланчдаа хамгаалахын тулд Украины үр тарианд хоригт тавьсан.

Тус хориг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.09.15/ дууссан юм. Гэвч Унгар, Словак, Польш хоригоо сунгах шийдвэр гаргажээ.

Володимир Зеленський НҮБ-ын өмнө хэлсэн үгний дараа, мягмар гарагт /2023.09.20/ Польш улс Украины Элчин сайдыг дуудан уулзсан. Зеленський Польш хоригоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасны дараа үг хэлсэн.

Ингэхдээ тэрбээр Европ дахь зарим Украины холбоотон улсууд нэгдэн үр тарианы асуудал үүсгэж байгаа нь сэтгэл түгшмээр гэсэн юм. Зеленський мягмар гарагт /2023.09.19/ тэгж хэлсний дараа Польш улс Украины Элчин сайдыг дуудан уулзсан байна.

Түүний хэлсэн үгийг Варшав шүүмжлэхдээ “Дайны эхний өдрөөс эхлэн Украиныг дэмжиж ирсэн Польш улсад ингэж хэлж болохгүй” хэмээсэн юм. Нөхцөл байдал хурцадсаны дараа Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки Украинд зэвсэг нийлүүлэхээ болино, оронд нь улсаа илүү орчин үеийн зэвсгээр тоноглоход анхаарлаа хандуулна гэж хэлсэн байна.

Одоог хүртэл Польш Украинд 3.3 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг илгээсэн билээ.

Словак Польшийн араас орж тусламж үзүүлэхээ болих уу?

Словак улсын Парламентын сонгууль энэ сарын 30-ны өдөр болно. Тус сонгуульд өрсөлдөж буй нэгэн нэр дэвшигч “Бид бол энх тайвныг эрхэмлэгч улс. Ийм учраас Украин руу нэг ч сум илгээхгүй” гэж хэлжээ.

Энэ үгийг хэлсэн хүн бол тус улсын Ерөнхий сайд асан Роберт Фико юм. Түүний нам Парламентын сонгуульд ялах магадлал хамгийн их байгаа юм. Фико дайны талаар ярихдаа “Тэд хамт суугаад тохиролцоонд хүрэхээс өөр арга байхгүй. ОХУ хэзээ ч Крымыг орхихгүй, хяналтдаа авсан газар нутгуудаа хэзээ ч буцааж өгөхгүй” гэсэн байна.

Гэхдээ Фикогийн нам ялах магадлалтай гэдэг нь ялна гэсэн үг биш. Мөн аль нэг нам туйлын мажоритар эрхийг авах магадлал бага гэж шинжээчид үзэж буй. Киев дэх эрх баригчид болон барууны дипломатууд Словак шиг жижиг улс Европын Холбоо болон НАТО-гийн бодлогод нөлөөлж чадахгүй гэсэн юм.

Мөн Словак Европын Холбооноос эдийн засгийн тусламж авдаг тул Фико ялалт байгуулсан ч Украиныг дэмжихээ зогсоох шийдвэр гаргахгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2023 09:49

Удахгүй дайн зогсох нь ээ.Тус орнууд зөв шийдвэр гаргажээ.Унгар, болгар, ийм шиыдьэр гаргана гэж найдаж байна. Дээрхи улсуудыг ДХБ д ш�##�гуулахаар ногооноо өргөдөл өгсөн юм байна.Одоо польш украйнаас 3 мужаа авах хэрэгтэй . Үлгэр ингэж дуусна

Зочин
Зочин
9 сар 22, 2023 10:16

Польш улс маш зөв шийдвэр гаргасан байна. Үүний араас болгар унгар словак гээд бусад улсууд ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд украйныг бууж өгөөд оростой энхийн хэлэлцээр хий гэж шахах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 10:17

Өө зөв хөө ингээд украйн дэмжлэггүй болох юм бол дайн 10-хан хоногийн дотор дуусна шүү дээ.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 10:22

Одоо америк тэргүүтэй нөхөд украйнд үзүүлдэг тусламжаа зогсоогоочээ. Америк л дэмжихээ больчихвол үхэл хагац�##� цус урсгасан дайн дуусна. Америк дайныг дандаа хүсэж байдаг учраас л худлаа тусламж үзүүлсэн нэртэй дайны г�##�ыг өрдөөд байгаа юм. Хүний үхэл хагац�##� цусанд цаддаггүй ханадаггүй луйварчид бол америкчууд.

Холбоотой мэдээ

Back to top button