Өчигдөр сургуулийнхаа ойр орчимд буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарах гэж яваад согтуу жолооч эмэгтэйд дайруулсан хоёр охины нэг нь нас барж, нэг нь хүн гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага мэдээлэл 12 цаг 41 минутад ирсэн байна. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдүүдийг мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм.
Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Ингэхэд, "Тухайн осол 122 дугаар сургуулиас 2 км-ийн зайд гарсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч 27 настай. Урьдчилсан байдлаар драггер үлээлгэж шалгахад, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Мансуурсан байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээгээр тогтоодог. Зам тээврийн осол нь санамсар, болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг тул жолоочийг шууд хорих боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж прокурорын байгууллагаас санал ирсний үндсэн дээр хорьц цагдах хуулийн заалттай" гэлээ.
Нэмэлт мэдээллээр, тухайн эмэгтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын оршин суугч бөгөөд түүний унаж явсан 8590 УНЛ улсын дугаартай "Приус-30" маркийн автомашин нь "Бичил глобус финанс" ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин жолоодох чадвар муутай хөдөөний амьтан хотын захад орж ирээд тэвдээд хааз тормоз хоёроо ялгахгүй хэрэг тарьсан л байхнээ.
Ослыг эрүүл ухаантай хүн санаатай гаргах уу, ямар тэнэг ял вэ. Санамсаргүй гээд ял чөлөөлдөг юмуу
Hvvhdiin ami Nas ersdeed bhaad yi gsn ugiin be bas l maralmaagiin herrg shig haah gee yi
шулуун зам болохоор онгирч давхиж байгаад ийм зүйл болж дээ. хүний амь гэж нохойн амьтай адил болжээ. ийм том болсон хойно нь �##�дана гэдэг ямар харамс�##�тай хэрэг вэ?
ер нь бол эмэгтэйчүүд машин жолоодох чадвар муутай байдаг дээр муугаа мэдэхгүй утсаар ярина утсаар хэрэггүй баахан мэдээлэл хүв жив сонсох зэрэг үйлдэлүүдийг хийдэгээс болж ийм аюул осол болж байгаа юм шүү сүүлийн үед эмэгтэйчүүд согтуугаар машин жолоодох ихэсэж байгаа ийм сагсуу савдагнууд болсон шүү
Joloonii kvrsee changalmaar baih ymda
Гарц ойртоход жолооч анхаар�##� болгоомжтой баймаар л юм.Хайран хүүхэд