Танд хэрэгтэй

Өнөөдөр автомашин явахгүй, захууд амарч, талбай дээр 11 эмнэлэг үнэгүй үзлэг хийнэ

-Сүхбаатарын талбайд 11 эмнэлэг үзлэг хийж, зөвлөгөө өгнө-

Улаанбаатарт өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн автомашингүй өдөр тохиож байна.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тодруулбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлгүүд ажиллах юм. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө.

-Дараах замуудад машин, скүүтэр, суррон, мотоцикл явахыг хориглоно-

Түүнчлэн өнөөдөр дараах замуудад автомашин, цахилгаан скүүтэр, суррон, мотоцикл зэргийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

  • Жанжин Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Энхтайвны өргөн чөлөө /Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар/
  • Олимпын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд орно.

-12 зах, худалдааны төв ажиллахгүй-

Харин нийтийн тээврүүд, Энхтайвны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул Т:2 "5 шар-Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсоно.

“Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй.

Автомашингүй өдөр нь тээврийн хэрэглээг хязгаарлаж, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button