УРЛАГ

Дархан хотод кино зураг авсан тохиолдолд зардлаас буцаан олгоно

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзаж, Дархан-Уул аймагт эхлэх гэж буй “Соёлын сэргэлт 2023” аян болоод Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, орон нутаг дахь хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Дархан-Уул аймагт “Соёлын сэргэлт 2023” аяныг “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор зохион байгуулах юм.

Энэ хүрээнд, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл Дархан хотод Кино уран бүтээл туурвисан тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгох асуудлыг эрх зүйн хүрээнд бий болгоно.

Мөн кино зураг авалтын павильоныг Дархан хотод байгуулах болоод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, дотоод болон гадаадын кино уран бүтээлчдэд кино зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэх замаар хотын тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр соёлын бүтээлч үйлдвэрлэл тэр дундаа кино үйлдвэрлэл болгож, цаашлаад ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд бүртгүүлэх зорилготойгоор хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button