СПОРТ
Ханжоу 2022: Монголын усанд сэлэгч анх удаа Азийн наадмын финалд шалгарлаа

19 дэх удаагийн Азийн спортын их наадам “Ханжоу 2022” үргэлжилж байна.
Өнөөдөр усанд сэлэлтийн тэмцээн нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм.
Ингээд нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа.
Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм. Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.
Эх сурвалж: МҮОХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адилхан л хөл гартай юм чинь хичээгээд бай.