НийгмийнНИЙГЭМ

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Ховд, Баян-Өлгийн нутгаар их хэмжээний цас орно

Өнөө шөнө Баян-Өлгий болон Ховд аймгуудын нутгаар их хэмжээний цас орно. Түүнчлэн өнөө, маргаашдаа цочир хүйтрэлт үргэлжлэх тул иргэд та бүхэн болон малчин, тариаланч та бүхэн,

  • Ил задгай хүнсний ногоо хайрагдахаас сэргийлж, ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах
  • Тариа, ногоо цасанд дарагдах тул таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих бэлтгэл хангах
  • Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button