СПОРТ

Ханжоу2022: Жүдоч А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ

Ханжоу 2022 азийн спортын 19 дүгээр их наадамд манай улс 403 тамирчин, 129 дасгалжуулагч нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өнөөдөр жүдо бөхийн +78 кг-д А.Адьяасүрэн Энэтхэгийн тамирчин Тулика Маантай хүрэл медалийн төлөө хүч үзэж, нэмэлт цагт торгуулиар хожлоо.

Ингэснээр А.Адьяасүрэн Монголын багийн зургаа дахь медаль, дөрөв дэх хүрлийн эзэн боллоо.

Ази тивийн их наадамд 45 үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Эх сурвалж: МҮОХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button