
Дэлхийг донсолгож буй Монголын “The Hu” хамтлагт зориулан Оросын уран бүтээлч Оксана Панченко хүүхэлдэй урлажээ. Энэ нь түүний “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй бэлэн болоод байгаа гэнэ.

Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” хэмээн ярьсан байна.

Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.