Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос баривчилсан Америк цэргээ нутаг руу нь буцаажээ

Өнгөрсөн долоодугаар сард Өмнөд Солонгост алба хаадаг Травис Кинг нэртэй Америк цэрэг Хойд Солонгосын хилийг гэнэт давж, хууль бусаар тус улсад нэвтэрсэн билээ.

Тухайн үедээ БНАСАУ-ын хэвлэлүүд түүнийг АНУ-ын армид байдаг арьс өнгөөр ялгаварлах үзэл, хүнлэг бус харьцааны улмаас Умард руу дүрвэсэн гэж мэдээлж байсан юм.

Тэгвэл АНУ-ын захиргааны өндөр албан тушаалтан лхагва гарагт /2023.09.27/ мэдэгдэл хийхдээ олон сарын турш эрчимтэй дипломат ажиллагаа явуулсны эцэст Кингийг шилжүүлж авсан гэжээ. Тус албан тушаалтан мэдэгдэл хийхдээ “Байлдагч Кинг эх орондоо ирэх болсондоо сэтгэл өндөр байгаа. Тэр гэр бүлтэйгээ уулзахаа тэсэн ядан хүлээж байгаа юм” гэжээ. Мөн түүнийг шилжүүлэн авахын тулд ямар нэгэн зүйл хариуд нь өгөөгүй гэдгийг онцолсон байна.

Түүнийг БНАСАУ-ын эрх баригчид БНХАУ-руу нисгэж, Кинг тэндээс нутаг буцсан байна. Кинг Хойд Солонгос руу хил нэвтрэхээсээ өмнө хоёр хүний биед халдсан, цагдаагийн машин өшиглөсөн гэх хэргээр БНСУ-д хоёр сар хоригдож байсан юм. Түүнийг цагдан хорихоос 7-р сарын 10-нд сулласан.

Суллагдсаны дараа Кинг АНУ руу буцаж сахилгын шийтгэл авах ёстой байсан ч тэрбээр нисэх онгоцны буудлаас зугтаж, хоёр Солонгосын хил дээр очиж хууль бусаар Умард руу нэвтэрсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button