НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Сүндий сахилгын шийтгэлтэй тул магадлангаар суллагдах хүсэлтийг нь шүүх цуцалжээ

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид Д.Сүндий авлигын хэргээр ял эдэлж буй.

Тэрбээр магадлангаар суллагдах хүсэлтээ Говьсүмбэрийн шүүхэд гаргасан ч, цуцалжээ. Тодруулбал, түүнийг сахилгын шийтгэлтэй тул магадлангаар суллах боломжгүй гэж үзэж зөвшөөрөхгүй буцаасан аж.

Түүний магадланд орох боломж уг нь энэ есдүгээр сард нээгдсэн юм. 36 сарын ял сонссон Д.Сүндий 21 сар бүрэн хоригдоод суллагдах боломжтой болсон байсан гэсэн үг.

2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хоригдоод өдгөө 22 дах сарынхаа нүүрийг үзэж байна.


-Хүчирхийллийн хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн ч авлигын хэргээр шүүх ял оноосон-

Д.Сүндийгийн хувьд: эхнэр Н.Ундрахын биед халдан хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүчирхийллийн эл хэргээ хаалгахын тулд тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт тав болон арван сая төгрөгийн хахууль өгсөн. Ингэхдээ компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан хувааж өгсөн нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож байв. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан гэгддэг. Улмаар хүчирхийллийн биш авлигынхэрэгтээ УДШ-ээс гурван жилийн хорих ял сонссон юм.

Эхнэр Н.Ундрах нь Д.Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн баримт 2020 онд дэлгэгдэж байв. Улмаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны биеийн хүчирхийлэлд өртөж дарамтад амьдарч байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгөх”-ийг хүсэн 2019 гуравдугаар 25-нд өргөдөл гаргаж байжээ.

Өргөдлийн дагуу зургаа хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлийг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан байна. Гэвч Д.Сүндий компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан дээрх цагдаа нар авлига өгсөн билээ.

Ингээд хүчирхийллийн биш авлигын хэргээрээ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял сонссон. 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан сар хорих ял болгон бууруулсан байдаг.

УДШ анхан шатны шүүхийн гурван жилийн ялыг хэвээр үлдээсэн. 


-Магадлангаар суллуулахаар хөөцөлдөгсөд-

Энэ есдүгээр сард магадланд орох боломжит хугацаа болуут, суллуулахыг тодорхой хүмүүс өнгөрөгч дөрөвдүгээр сараас хөөцөлдөж эхэлсэн тухай бид мэдээлсэн.

Тодруулбал, хууль хүчний байгууллагын алба хаагчид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтан хөөцөлдөж байв.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан хөөцөлдөж байв. 

ШШГЕГ-т нөлөөлөх оролдлого хийх замаар эл ажиллагааг гардан гүйцэтгэж, эл газрын эрх бүхий албан тушаалтнууд руу утас цохьсон тухай сураг байсан. 

Хоёрдугаарт, цагдаагийн хоёр албан тушаалтан хөөцөлдөж байв.

Тэд магадланд гаргаж болох хамаарал бүхий хуулийн субьект болон хуулийн байгууллагуудаар гүйцэтгэх ажлуудыг хийж буй гэгдэж байна. 

Гуравдугаарт, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл. 

Тэрбээр Дорноговь аймагт ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлдэг, "Нет капитал"-ын харъяат нэгэн. 


#1: Д.Сүндийг магадлангаар суллуулахаар цагдаагийн дарга нар болон ЕТГ-ын албан тушаалтан хөөцөлдөж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


#2: Д.Сүндийгийн хүчирхийллийн хэрэг хэрхэн авлигынх болж хувирсан түүх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
2023-09-29 17:53

Deegii giin gar urt shuu dee

Зочин
Зочин
2023-09-29 21:36

Энэ бүтэхгүй ээ. Одоо бас баахан хөрөнгийн маргаан гарч ирэх биз

Зочин
Зочин
2023-09-29 22:35

Дээгий шдээ, энэ хүн ч тэр хүний хорхой араанд орж дээ

Dalai
Dalai
2023-09-29 22:38

Бид нэгнээ шоронгоор дуусгадаг ард түмэндээ. 1921 оноос л тэгж явж ирлээ. Яасан их хорсол вэ

Холбоотой мэдээ

Back to top button