Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Статистик: Z үеийнхэн хамгийн бага архи уудаг

“Statista” сайт АНУ-д согтууруулах ундааны хэрэглээний талаар судалгаа явуулсан байна. АНУ-д нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Тус улсад 1970-аад онд хүн амын 70 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг байсан аж. Харин одоо энэ тоо буурч 60 хувь болсон юм. Хэдийгээр 1970-аад онд илүү олон америкчууд согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ч сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж байна гэдгийг “Statista” онцолсон байв.

Өөр үеийн хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээг харьцуулж үзвэл Z үеийнхэн хамгийн бага архи уудаг гэсэн хариу гарчээ. 21-ээс (Согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг нас) 28 насны Америк иргэдийн 18-аас 20 хувь нь л шар айраг, дарс, архи тогтмол уудаг гэж хариулсан байна.

Харин 1980-аас 1994 онд төрсөн шинэ мянганыхны 31 хувь нь шар айраг, 30 хувь нь дарс тогтмол хэрэглэдэг гэж хариулжээ. Бүүмэр болон Х үеийн америкчууд шинэ мянганыхантай харьцуулахад согтууруулах ундааны арай бага хэрэглэдэг аж.

Эх сурвалж: Statista

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-06-16 10:55

Хамгийн их баарддаг согтож солиордог үe дээ Хэмжиж үзсэн үү

Холбоотой мэдээ

Back to top button