Танд хэрэгтэй

О.Гал-Очир: Угаарын хий өнгөгүй, үнэргүй учир ном уншиж сууж байгаад ч нас барах эрсдэлтэй

Химич О.Гал-Очирын "Угаартахаас хэрхэн сэргийлэх" талаар тайлбарлан бичсэн нийтлэлийг хүргэж байна.

-Угаарын хий гэж юу вэ-

Маш сэтгэл эмзэглүүлэм тоо. Өчигдөрхөн 4 халуун амь дулаахан хөнжилдөө унтаад угаартан эргэж сэрсэнгүй.

Юу гээч, би өмнө нь ч энэ талаар бичиж л байсан. Ингэж бичихийн учир би ч өөрөө 2006 онд дотны найзыгаа гэр бүлээрээ угаартаж нас барахыг харж байсан. Энд хэнийг ч буруутгах гээгүй, бас хэнийг ч өмөөрөх гээгүй, зөвхөн угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн талаар бичихийг хүссэн юм аа.

Нэрнээс нь харахад л “дутуу” хэмээсэн байгаа биз. Юу дутуу вэ гэхээр дутуу шаталт, хэсэгчилсэн шаталт явагдсан гэсэн үг. Шатах гэдэг нь нүүрстөрөгч агуулсан бүхий л материал хүчилтөрөгчтэй нэгдэхийг хэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл нүүрс хэрвээ шатахад хангалттай хэмжээний хүчилтөрөгч агуулсан агаар дутагдсанаас болж буй хэрэг.

Үүнийг мэдэх энгийн арга бол таны зуухандаа хийсэн нүүрс ил дөл үүсгэн эрчимтэй шатаж байвал нүүрстөрөгчийн давхар исэл (СО2) үүсгэн угаартах эрсдэл багасаж байдаг, хэрэв нүүрс тань ил дөлгүй уугиж байвал дутуу шаталтаас СО буюу угаарын хий үүсгэж угаартах эрсдлийг нэмдэг гэсэн үг.

Үүнд шатаж буй материал нь юу байх хамаагүй, модны дутуу шаталт, цаас, үртэс, бензин шатахууны дутуу шаталтаас ч угаартаж болно. Тэгэхээр энэхүү нас баралтуудын шалтгааныг шахмал түлштэй холбох, цаашлаад улстөржүүлэх нь өөрөө шинжлэх ухаанаас их хол явсны илэрхийлэл.

Угаарын хий СО буюу нүүрстөрөгчийн дутуу исэл өнгөгүй, үнэргүй байдаг нь хамгийн гол аюул нь. Та харж чадахгүй, үнэрлэж чадахгүй учир галдаа нүүрс нэмчхээд л номоо уншиж сууж байгаад л угаартан, эргэж сэрэхгүйгээр унтчихаж болно.

Угаасаа дутуу исэл учир уушгиар дамжин цусанд ороод цусны хүчилтөрөгч зөөвөрлөдөг гемоглобинтой агшин зуур урвалд орж хүчилтөрөгчийн дутагдлаар …… за тэгээд цаашаа ойлгомжтой.

-Шахмал түлшнээс боллоо гэж хар ухаанаар балбах тусам олон сайхан амь үрэгдэнэ-

Шахмал түлшинд хор бий бий, гэхдээ шатах гэдэг үйл явцыг химийн суурь боловсролын хүрээнд зааж өгөхгүйгээр, химийн багшийг нь бэлдэхгүй байх нь өөрөө угаартах эрсдлийг улам л нэмэгдүүлнэ. Хүн төрөлхтөн гал ашиглаж сурсан цагаасаа л энэ хийнээс хордож ирсэн.

Хянаж болно, түлсэн галаа мана. Ил дөл үүсгэн шатаж л байвал нүүрстөрөгчийн дутуу исэл шатамхай хий тул дөлөөс зугатаж чадалгүй бүрэн исэлдэж, угаартах эрсдлээс сэргийлнэ.

Дөл үүсэхгүй бол дахиад мод нэмээд түл, бүрэн астал нь хажууд нь хар, тэгж байж гэр бүлээ хамгаална. Наад улс чинь бол хамгаалахгүй, юу вэ гэдгийг зааж өгөхгүйн тулд химийн багшгүй болгож байгаа !!!

Шахмал түлшнээс л боллоо, агуулагдах хорноос л боллоо, угаар мэдрэгч тараагаагүйгээс л боллоо гээд л шинжлэх ухааныг хар ухаанаар балбаад л байх тусам олон сайхан амь үрэгдсээр л байна.

Шинжлэх ухаан гэдэг амьдралд ийм ойрхон зүйл. Нэг ч гэсэн хүнд хүргэхийн тулд тэгээд дамжуулна биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-30 09:26

Хэдэн саяар хувилж тараа м�##�нууд аа

Curenkhuu
Curenkhuu
2023-09-30 10:31

Иймэрхүү санамж бичээд өгчих л хэрэгтэй дээ.Баярл�##�аа.

ЗочинЗочинЗочин Зорчин
ЗочинЗочинЗочин Зорчин
2023-09-30 12:54

Шинжлэх ухааны үндэстэй энгийн үгээр бичсэн сайхан санамж бна.Баярл�##�аа.ф

Зочи
Зочи
2023-09-30 19:19

Хүн гэгч уг нь нэг ийм л байх ёстой юмдаа! Гэгээлэг, уха�##�аг, боловсролтой! Баярл�##�аа! Харахад хүртэл сайхан з�##�уу байна, цүнх баригч биш лав биш ...

Иргэн
Иргэн
2023-09-30 21:55

Зөв зөв Асаах модоо хэмнээд авч чадахгүйгээс дутуу шат�##�т хийж уугиулаад орхиод байх магад

Зочин
Зочин
2023-10-02 06:43

Одоо гарч ирсэн түлш маш удаан ас�##�т муу уугиж байгаад л унтраад бна шүү сайн мод хийж байж л асаж байна тэгэхээр угаартах магадл�##� их шүү дээ .Цахилгаан х�##�а�##�т тавиулах гэхээр төлбөр өндөр байна .Идэж уухаа бодох юм төр засагт гарсан юм үзээгүй хог шаар нууд

Холбоотой мэдээ

Back to top button