Вьетнам, Ганад хэрэг тарьсан "Zyle Daewoo Bus" дампуурлаа зарласан ч автобус худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уу

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын Дэвү /Daewoo/ брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээлсэн байдаг.
Гэвч эхний 100 автобусыг Улаанбаатарт авч ирсний дараагаар олон нийтийн дунд 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээлэл тархсан билээ.
Улмаар тус автобусыг үйлдвэрлэгч компанийг дампуурсан гэх мэдээлэл тархаж, Солонгос бус Вьетнамаас оруулж ирсэн гэгдэж буй.
АТГ болон цагдаагийн газрын хамтарсан баг ч эл асуудлыг шалгаж байгаа хэмээн мэдээлсэн.
Ингэхдээ Солонгос болон Вьетнам улсын харьяа байгууллагуудтай хамтарч шалгах ажлын хэсгийг байгуулахаар болсон гэдгээ өчигдөр АТГ-аас мэдэгдэв.
Түүнчлэн "Zyle Daewoo Bus" компанийн дэд ерөнхийлөгч өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсад ирж, мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр "Монголын талын захиалга маш шахуу хугацаатай, давчуу байсан. Энэ хугацаанд амжихын тулд яарсан. Үүнтэй холбоотой будгийг жижиг алдаанууд гарсан. Дахиж ийм алдаа гаргахгүй. Алдаа гаргасан бол хариуцах гэрээний заалттай тул бид тийм автобусуудыг эргүүлж татна. Харин манай компанийн тухай худал мэдээлэл цөөнгүй түгээсэн явдалд ЭСЯ-аараа дамжуулан шүүхэд хандана" хэмээсэн.
Мөн эл асуудлаар УИХ дахь намын бүлгүүд байр сууриа илэрхийлж, өчигдөр гэхэд л Түгжрэл хариуцсан сайд хийгээд Хотын дарга нар албан тушаалаасаа огцрох хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан үйл явдлууд өрнөлөө.
Энэ үеэр цахим орчинд иргэд автобус нийлүүлсэн компанийг дампуурсан, дампуураагүй гэх мэдээллийг түгээсээр.
-Шинжин автомашины үйлдвэрээс "Zyle Daewoo Bus" нэр хүртэл-
Эл компани олон жилийн түүхтэй. Тодруулбал, 1955 оноос эхтэй хэмээн хэлж ч болно. Тус онд Шинжин автомашины үйлдвэрийг ах дүү Ким болох Ким Чан Вон болон Ким Же Вон нар Бусанд байгуулж байсан түүхтэй аж.
1960-аад оны үед Тоёотатай хамтран ажиллах болсон нь тэдний алдар хүндийн эхлэл байсан гэж үзэж болно. 1970 онд тэдэнтэй хамтарч ажиллахаа больсон ч АНУ-ын "General Motors" компаниас санхүүжилт босгож чадсанаар 1970-аад оны үед ч тэд зах зээлдээ ноёлж байлаа.
Шинжин компани 1976 онд дампуурсан ч Солонгосын Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр нэрээ өөрчилж "Saehan Motors" болгон, дахин хөл дээрээ босож, дараа жил нь тус улсын автобусны түүхэнд мөнхөрсөн BF101 загварыг гаргасан юм.
"Daewoo" группийн хувьд 1978 онд "Saehan Motors"-ын хувьцааг худалдан авч байжээ. Товчхондоо бол ингэснээр "Daewoo" групп GM-тэй хамтран эзэмших болсон компаниа "Daewoo Motors" хэмээн нэрийдсэн хэрэг. Мөн 1980, 1990-ээд оныг эзэгнэсэн уг компани эцэстээ "Daewoo" группийн эзэмшил байсан хэдий ч групп 2000 онд задарч, унасан байна.
Солонгосын эх сурвалжуудад мэдээлснээр "Daewoo Motors" 2002 онд "Daewoo Bus Co.LTD"-ийг үүсгэн байгуулж, автобус үйлдвэрлэлийн салбарыг эзэгнэж эхэлжээ. Тэд
- 2013 онд "Zyle Daewoo Bus" болгон нэрээ өөрчилсөн.
- 2016 онд "Zyle Commercial Vehicle"-тай нэгдсэн.
- 2018 онд нэрээ "Zyle Daewoo Commercial Vehicle" болгон өөрчилжээ.
- Хоёр жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард "Zyle Commercial Vehicle" болгож компанийн нэрийг өөрчилсөн.
- Гэсэн хэдий ч 2021 оны есдүгээр сард нэрээ дахин "Zyle Daewoo Bus" болгон өөрчилжээ.
-БНСУ-ын MBC телевизээр 2022 оны арванхоёрдугаар сард гарсан мэдээнд тус компанийг дампуурсны дараагаар хууль бус үйл ажиллагаа хийж байсан гэж мэдээлжээ-
Өмнөд Солонгос улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сар бол уг компанитай холбоотой томоохон дуулиан тойрсон асуудлуудыг хөндсөн үе байв.
Тодруулбал, тус улсын томоохон телевиз болох MBC-д арванхоёрдугаар сарын 5 болон 29-ний өдөр гарсан мэдээнд,
"Өнгөрсөн оны долоодугаар сард хаалгаа барьсан "Zyle Daewoo" компани нь Вьетнамд автобус үйлдвэрлээд Солонгос руу нийлүүлж байна. Тус компани цар тахлын үед хаалгаа барьж, тухайн үедээ ажилчдын цалинг өгөөгүй юм.
Мөн хууль бусаар Солонгос дахь үйлдвэрээсээ машин, техникийн эд ангиудыг Вьетнам руу зөөвөрлөж, автобус угсран, долоон ширхгийг Солонгос руу оруулсан байна. Мөн дараагийн ээлжний автобусаа оруулахаар бэлдэж байгаа ажээ.
Үүнийг мэдсэн тус компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэл хуулийн байгууллагад хандаж, үйлдвэрийн эд анги тоног төхөөрөмж хөрөнгийг битүүмжлүүлсэн байна. Хуулийн байгууллага хууль бусаар халагдаж ажилгүй болсон нь тогтоогдсон хүмүүсийг буцааж ажилд авах шийдвэр гаргасан боловч тухайн компани хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Төв үйлдвэрчний эвлэл буюу дараагийн шатны арга хэмжээ рүү шилжүүлжээ. Түүнчлэн Солонгос улсад дампуурлаа зарласан атлаа Солонгос дахь үйлдвэрийн эд анги, тоног төхөөрөмжийг Вьетнам руу хууль бусаар зөөвөрлөж байсан гэх мэдээг хуулийн байгууллагууд шалгаж байна" хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн БНСУ-д тэргэнцэртэй орж болдог цахилгаан болон байгалийн хийн автобус явах ёстой аж. Харин тус компанийн Вьетнам дахь үйлдвэр зөвхөн байгалийн хийн автобусыг угсарч чаддаг тул БНСУ-ын холбогдох яам нь шаардлага хангасан гэж үзсэн тул худалдан авч байжээ.
Мөн гадаадын эх сурвалжуудад хямд төмөр нь зэвэрдэг тул зузаан замаск ашиглаж, асуудлаа шийддэг талаар нь дурдсан байна.
-Тус компани 2021 оны зургаадугаар сард үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж эхэлжээ-
Тэгвэл БНСУ-ын хэвлэлээр гарах хэмжээнд тус компанийн үйл ажиллагаанд юу тохиолдсон талаар тоймлоё.
"Zyle Daewoo Bus"-ын уналт нь 2015 оны дөрөвдүгээр сарын ажил хаялттай холбоотой. Тодруулбал, тус компанийн 600 орчим ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялт зарлаж байжээ. Ингэснээр тус компанийг сонгогсод Hyundai-Kai-г сонгох шалтгаан болж байв.
Харин цар тахлын үе буюу 2020 онд тэд БНСУ-ын Улсан дахь үйлдвэрээ Вьетнам руу нүүлгэж, шилжүүлэх асуудал хөндөгдөж эхэлжээ. Компанийн удирдлага уг мэдэгдлийг гаргаснаар компани дотор хийгээд бүс нутагт эсэргүүцэл үүсэж эхэлсэн байна. Ингэж тэд үйл ажиллагаагаа 2020 оны зургаадугаар сарын 15-наас зогсоожээ.
Харин 4-7 дугаар сарын хооронд Улсаны үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дотроос хотын автобусны загвар болох BS цувралын эд ангиудыг Вьетнамын үйлдвэр рүү тээвэрлэхээр баглаа боодлын ажлыг захиалж, гэрээт ажилчидтай гэрээлсэн байсныг тухайн үед хэвлэл мэдээллүүдээр мэдээлж байв.
Ингэснээр компанийн ажилчдыг сайн дурын үндсэн дээр тэтгэвэрт гаргах, мөн цомхотгох талаар удирдлага нь тооцоолсон байжээ. Тодруулбал, тус оны аравдугаар сарын 4 гэхэд нийт 400 орчим ажилтнаа цомхотгохоор төлөвлөсөн гэдгээ компаниас зарласан байдаг.
Ажилчид суулт зарлаж, улмаар уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, хууль бусаар ажлаас халсан хэргийг Улсан бүсийн Хөдөлмөрийн харилцааны комиссоос шийдэж байжээ.
Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНСУ-ын Байгаль орчны яамнаас стандартын шаардлага хангасан гэх гэрчилгээг авсан нь тэдний Вьетнам дахь үйлдвэрээсээ автобусаа Солонгос руу импортлох эхлэл болсон аж.
Гэсэн хэдий ч 2021 онд үйлдвэрчний эвлэл хийгээд компанийн хувьд тохиролцоонд хүрээгүй тул Хөх ордоныг оролцохыг Улсан хотын эрх баригчид шаардаж эхэлжээ.
Эцэстээ тэд 2021 оны зургаадугаар сарын 13-ны өдөр талууд оролцож, хуралдсанаар тус компанийг дотооддоо зарахыг зөвшөөрч, ажилчдыг цомхотгохыг цуцалсан байна. Мөн үйлдвэрийг найман хоногийн дараа буюу 21-ний өдрөөс дахин ажиллуулж эхлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.
-Эцэстээ 2022 оны долоодугаар сард Улсаны үйлдвэрийг хаав-
Ямартай ч тус компани 2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр Хөдөлмөр удирдлагын хороонд болсон хэлэлцээрийн үеэр удирдлага нь Улсаны үйлдвэрийг хааж, дотоодын корпорацыг татан буулгана гэдгээ мэдэгдэж, үйлдвэр хаах болжээ. Ийн компанийг татан буулгасны дараагаар "Zyle Motors"-оор дамжуулж, импортлох боломжтой болсон аж.
Тухайн оны арваннэгдүгээр сарын 15-нд "Zyle Daewoo Bus" вэб сайтад Улсаны үйлдвэрийн хөрөнгийг зарах тухай мэдэгдэл нийтлэгдсэн.
Улмаар 10 хоногийн дараа тус компаниас үндэслэлгүй халагдсан 270 ажилчныг эгүүлэн татаж, цалин хөлсийг нь олгох шийдвэрийг Улсаны Хөдөлмөрийн харилцааны комиссоос шийдвэрлэжээ. Хэрэв "Zyle Daewoo Bus" 30 хоногийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол албадлагын төлбөр ногдуулахаар болсон аж.
2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар шүүхээс автобусны тоног төхөрөмж, эд ангиудыг түр хураахаар шийдвэрлэжээ.
-Харин одоо-
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Zyle Daewoo Bus" гэх компани дампуурсан хэмээн удаа дараа мэдээлсэн. Гэвчиг үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй нь хуурамчаар компаниа дампууруулсан хэмээн дүгнэхэд хүргэжээ. Компанийн зүгээс цар тахал нөлөөлсөн гэж тайлбарласан ч ажилчид нь зардлаа танаж, ажилчдын цалинг олгохгүйн тулд хуурамч дампуурлыг бий болгосон гэж тодорхойлоод буй.
Харин "Zyle Daewoo Bus"-ын хувьд "Gyerim Daewoo Passenger Vehicle Co.Ltd", "Вьетнам Daewoo Bus" гэх мэт хилийн чанад дахь долоон бизнесийн корпорацийн хувьцаагаа 2020 оны долоодугаар, 2021 оны хоёрдугаар сард "Zyle Motor Sales"-д, 2021 оны наймдугаар сард "Zyle Motors"-т шилжүүлсэн баримт бий.
Тиймээс одоо бол "Zyle Motors" гэх компани байгаа гэх. Харин тус компанийн үйлдвэрлийг хайж үзвэл автобус үйлдвэрлэх бус автобус худалдаалах чиглэлтэй хэмээн гарч ирж байсан юм.
Эцэстээ Улсаны үйлдвэр дэх бүх сэлбэг, тоног төхөөрөмжийн хуучин нь шинэ загварууддаа таардаг тул олноор үйлдвэрлэж, зүгээр л хуучин сэлбэгэээрээ шинэ автобус үйлдвэрлэдэг компани гэх тодотголтой байна. Ийнхүү угсарсан автобусаа бусад улсуудад нийлүүлдэг гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудаар дурджээ.
Мөн 2023 онд Вьетнамаас Монгол руу 600 ширхэг "шинэ BS106" автобусыг экспортлоно гэх мэдээлэл олдсон юм. Ингэхдээ Солонгост эсвэл Вьетнамд үйлдвэрлэсэн автобусыг импортлосон гэх асуудлын цаана чанарын ноцтой зөрчил илрэх эргэлзээтэй хэмээжээ.
BS106 загварын автобус нь 2009 оны загвар юм.
-Гана улсад манайхтай ижил жишээ бий-
Сошиал медиа тоймч Кевин Тейлор 2017 онд Акуфо-Аддогийн Засгийн газарт "Zyle Daewoo Commercial Vehicle" компанийн 50 орчим автобусыг заржээ. Ингэхдээ нэг автобус тус бүрийг 175 мянган ам.доллароор үнэлсэн байна. Тэрбээр хожим автобусны үнийг өсгөсөн нь тогтоогджээ. Тухайн автобуснуудыг Гана улсын Засгийн газар Зам тээврийн яамаар дамжуулан худалдан авсан нь батлагдсан байдаг. Мөн үүний гол асуудал нь авлига байсан хэмээн 2019 онд уг хэргийг ил болох үед Гана улсын хэвлэл мэдээллүүдээр бичиж байжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дампуурсан компанийн хэдэн сэгийн цуглуулга бөөгнүүлээд манайд шахаж байгаад баригдлаа даа
Хаягд�##� төмөр дээрээс хэдэн юм эвлүүлж хийгээд манайхан баригдлаа.
Энэ дунд шатныхан нь ажлаа хийдэггүй нь харагдаж байна шдээ
хотын даргыг нь унагаж байдаг эвгүй мөнгө уга�##�т байж таарлаа даа
Daewoo дампуурсан гэдэг ш тээ. Манайд ч Daewoo машин харагдахаа болио биздээ. Ийм юмнуудтай гэрээлж л байдаг
Манайх шиг авилг�##�д идэгдсэн орнуудад улс төрчидтэй нь нийлж хуучин автобусаа шинэ хэмээн асар өндөр үнэтэй зарж цөм луйвар хийдэг компани байна. Замаск будгаа сайн хийсэн бол асууд�##� үүсэхгүй байсан гэж түгжрэлийн сайд нь ам �##�дсан шд.
ёстой холион бантан хутгадаг компани байнадаа яаж яваад манай тэнжгүүд идэнтэй нийлчих вэ.дугуй дугуйгаа олноо гэж
luiwar
Хулгайч нараа олох юмаа манай луйварчид
Ижил ижлээ олж дээ, Үнэхээр зам мөр нь ямар байна, түүнтэйгээ л нийлнэ
Манай луйварчидтай таарсан дампуурсан хулгайчууд байжээ. Сум, Сүх, лав нилээн оролцоотой шүү
Хонуулаад буцааж өг. Өөр улсаас шинэ эко автобус аваачээ өлөн хулгайчуудаа