Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украин тосгонд агаарын цохилт өгч 49 хүн нас барлаа

Пүрэв гарагт /2023.10.05/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украины зүүн хойд хэсэгт орших Хроза тосгонд агаарын цохилт өгч, 49 хүн амиа алдсан талаар Украины Дотоод хэрийн сайд мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хроза тосгонд байрлах нэгэн кафед болж буй дурсгалын ёслолд зориулж хүмүүс цугласан байсан аж. Тэгтэл Оросын харвасан пуужин кафе болон ойролцоох дэлгүүрийг онож, олон хүн амь насаа алдсан байна.

Хроза тосгон нь 330 орчим оршин суугчтай. Агаарын цохилтоос болж тус тосгоны хүн амын 14 хувь нь амь насаа алдсан гэсэн үг. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко мэдэгдсэнээр “Дурсгалын ёслолд тосгоны айл бүрээс, айл өрх бүрээс хүн оролцож байсан. Энэ бол аймшигтай эмгэнэлт явдал юм” гэжээ.

Халдлагын дараа долоон хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ цохилт нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд ОХУ-ын өгсөн хүний амь хамгийн их эрсэдсэн халдлага болов.

Европын удирдагч нартай уулзаж байсан Володимир Зеленський халдлагын дараа Оросын терроризм зогсох ёстой гэж хэлжээ.

Тэрбээр өөрийн Телеграм хуудас дээрээ “Одоо бид Европын удирдагчидтай хэлэлцэж байна. Ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлж, цэргүүдээ сурган, улс орноо терроризмоос хамгаалах талаар ярилцаж байна” гэж бичсэн юм.

Өвөл ирж байгаа учир Украин агаарын хамгаалалтын системээ илүү сайжруулах хэрэгтэй. Яагаад вэ гэдгийг доорх мэдээ рүү орж уншаарай.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дархан Баяргүн
Дархан Баяргүн
2023-10-06 07:55

Түрэмгий �####�нууд

Зочин
Зочин
2023-10-06 11:48

Дайн гарах уг ш�##�тгаан нь АНУ нь .Оросын хүчийг сулруулах , зэвсэгээ зарах , оросын шатахуун текник зардаг орон зайг эзлэхийг тулд л энэ дайныг өдөөснийг хүн болгон мэднэ. УКРАЙН БОЛ ТОГЛООМЫН УЛС .ОНДОО юу ч биш

Эгэл
Эгэл
2023-10-06 09:51

Бузар оросууд

Холбоотой мэдээ

Back to top button