УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Батшугар: Ипотекийн зээлийн 2 хувийн зөрүүг арилгаж, иргэдийг хохиролгүй болгох ёстой

2013 оноос 8 найман хувийн хүүтэйгээр хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хүүг 2020 оноос 6 хувь болгосон. Харин 2020 оноос өмнө зээл авсан зээлдэгчид 8 хувийн хүүг хэвээр нь төлж байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2024 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар хөндлөө.

Тэрээр “Ипотекийн зээл 2020 оноос 6 хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос 8 хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр 2 хувийн зөрүүн дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна.

Энэ 2 хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” гэж асуув.

Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой гэж хариуллаа.

Манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөө үзүүлэхгүй байгаа тул Төвбанк мөнгөний бодлогын шинэ хэрэгслүүдийг ашиглаж, илүүтэй цаг үеэ мэдэрсэн бодлого хэрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ. Тухайлбал,

  • Эдийн засгийн эргэлтийн гол урсгал болсон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хүртээмжтэй санхүүгийн бодлого хэрэгжүүлэх,
  •  Гадаадын төрөлжсөн хөрөнгө оруулалтын банкуудыг Монголд оруулж ирж, Шинэ сэргэлтийн бодлогын мега төслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх,
  • Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт, инфляцыг бууруулахад Засгийн газрын бодлоготой уялдуулах,
  • Цахим технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа компаниудаа дэмжих,
  • Мөн арилжааны банкуудын зээл олголтын статистикийг харахад цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хэмжээ өссөн, харин бизнесийн зээлийн хэмжээ хумигдсан байгаа тул шалтгаан нөхцлийг тодорхойлж ажиллах шаардлагатай байгааг Төвбанкны удирдлагуудад анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 6, 2023 11:41

Эцэг нь гэж луйварчин хор найруулж гишүүн

Зочин
Зочин
10 сар 6, 2023 12:27

Ингэж тэнэгтэж байж эцгийнхээ нэрийг баастана шүү.

Зочин
Зочин
10 сар 17, 2023 12:01
Reply to  Зочин

эцгийн нэр ямар хамаатай юм, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явах нь чух�##�

Зочин
Зочин
10 сар 6, 2023 15:36

Банк мөнгөний бодлого т�##�даа нилээн мэргэшсэн эдийн засагч гэж харгадаад бдг. Попрохгуй мэргэжлийн нарийн үндэслэлтэй ажил хэрэгч ярьдаг цөөхөн хэдэн гишүүний нэг.

Зочин
Зочин
10 сар 17, 2023 12:00

Зөв өө, ерөөсөө хохиролгүй болгох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button