Чуулган | "Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын ажлыг 2024 онд эхлүүлнэ"

Баасан /2023.10.06/ гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсож байна.
ЭХЛЭЛ: 14.00 цаг
Хуралдааны эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Мэдээлэлд "Монголын Засгийн газар агаарын тээврийн либералчлалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Үр дүнгүүд ч гарсаар байна. 2023-2025 оны Монголд зочлох жилийн хүрээнд олон улсын болон дотоодын нислэгийн чиглэлийг нэмэгдүүллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын тээврийн хэлэлцээртэй болж дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн зохицуулалт хийгээд байна.
Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа Open sky хөтөлбөрт гарын үсэг зураад ирсэн. Ингэснээр АНУ руу шууд нислэг үйлдэхээр 20 гаруй жил яригдсан асуудал ажил хэрэг болохоор болсон. Мөн Автрали руу шууд нислэг үйлдэхээр чухалчлан ажиллаж байна.
Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ ТӨХК агаарын хөлгийн тоогоо 10 болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2023 оны долдугаар сард орон нутгийн есөн чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Нийт 310 мянган зорчигч тээвэрлээд байна.
Бид сүүлийн жилүүдэд дотоодын нөөц бололцоогоо ашиглан хөгжлийн басхүү эдийн засгийн судас болсон авто болон төмөрзамын томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна. Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр ажиллаж байна.
2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна. Орос Хятадыг мөн Европ Азийг холбосон төмөр замын зүүн коридорыг байгуулах төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангагдаж байна.
Гашуунсухайт, Ганцмод хил холболтын
Хил холболтын Шивээхүрэн Сэхэ чиглэлийн 7.1км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-нд ЗТХЯ баталсан. Тус төмөр замын хил холболтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.