ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын төсөв 2024: 5 сайд дамжсан Дарханы замын 6 дахь жилийн төсөв 80 тэрбум

2024 оны Улсын төсвийн төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл тус төсөлд тусгасан төслийн санхүүжилт дунд Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам багтжээ.

Уг зам ийнхүү зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэхээр зэхэж байна. Тодруулбал, Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өртгөтгөж шинэчлэхээр шийдвэрлэж байв. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж, хоёр эгнээ авто зам барьж буй юм.

Тэгвэл тус хоёр эгнээ авто зам барих төсөлд ийнхүү 80 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгажээ.

Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд ийнхүү зургаа дахь жилтэйгээ золгохоор зэхэж буй юм. Товчоор бол тав дахь сайдынхаа "нүүрийг" үзэж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй 2016, 2020 оны сонгуулиар сонгогдсон парламентыг элээсэн уг төсөл гурав дахь парламентаа "харах"-аар бэлдэж ч байх шиг.

Зургаа дахь жилдээ ч баригдаж дуусаагүй уг замыг наймдугаар сарын сүүлийн байдлаар гэхэд л 80 хувийн бүтээн байгуулалттай байгаа хэмээн холбогдох салбарын сайд нь мэдээлж байв. Түүнчлэн олон улсын санхүүжилтээр босгож буй бүтээн байгуулалт ийн олон жилийг зарцуулвал бид гадаадын зээл тусламжид төлөх өр төлбөр нэмэгдэнэ л гэсэн үг. Жил бүрийн улсын төсөвт ердөө зээлийн хүүд гэхэд л нэг их наяд төгрөгийг зарцуулдаг болсон. Ирэх жилийн хувьд ч 1.2 их наяд төгрөгийг зээлийн хүүд зарцуулах юм.

2024 оны Улсын төсөвтэй холбоотой холбогдох нийтлэлүүдийг доорх холбоосоор хандаж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батбаяр
Батбаяр
10 сар 7, 2023 10:34

УЛС БАЙХЫН УЧИР ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН ӨГЛӨГӨӨР БҮТСЭН САНГАА ЗӨВ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ БИЛЭЭ ЗАМ ТАВИНА ГЭДЭГ НЬ БАЙГАЛЬ ОРЧИН ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАСАН ЧУХАЛ БҮТЭЭН БАЙГУУДАЛТ ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ БҮТЭЦ БИЛЭЭ АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙ БУЯНТАЙ БАЙХ БОЛТУГАЙ

Холбоотой мэдээ

Back to top button