Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелийн энхтайвны шагналыг 31 жилийн хорих ялтай Ираны тэмцэгч хүртлээ

Нобелийн энхтайвны шагналын эзнээр Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, идэвхтэн Наргес Мохаммадиг тодрууллаа.

Нобелийн хорооноос "Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцэж, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хангахын төлөөх хүчин чармайлтынх нь төлөө уг шагналыг олголоо. Наргес Мохаммади итгэл үнэмшлийнхээ төлөө өндөр төлөөс гаргаж байна" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр одоо Ираны шоронд хоригдож байгаа юм. Тус улсын Засгийн газраас түүнд 31 жилийн хорих ял, 154 удаа ташуурдуулах ял шийтгэлийг оноосон байна.

Наргес Мохаммадиг 1990-ээд онд их сургуулийн оюутан байх үедээ хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлжээ. Тэрбээр 2011 онд анх баривчлагдаж, шоронд хоригдох ял шийтгэл авч байсан аж. Улмаар хоёр жилийн дараа суллагдаж, тэмцлээ ахин эхлүүлжээ. Ингэхдээ цаазаар авах ялын эсрэг жагсаал цуглаан хийсэн байна. Үүнийхээ төлөө 2015 онд дахин баривчлагдсан юм.

Мохаммадиг Ираны шоронд хоригдож буй улс төрийн эмэгтэй хоригдлуудыг тамлан зовоож буй талаар болон бэлгийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Түүнийг BBC агентлагаас тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр шалгаруулсан юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-08 00:40

Монголын бөх Г.Ганхуягт өг.

Laliin shashin
Laliin shashin
2023-10-08 09:27

islamiin shashin allah akbar mohamed

Холбоотой мэдээ

Back to top button