Ногоон автобусны хэргийг Өмнөд Солонгосын телевиз мэдээлжээ

Өмнөд Солонгос улсын "А channel"-ээр манай улсын ногоон автобустай холбоотой мэдээллийг өчигдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр мэдээлжээ. Орчуулан хүргэе.
Хоёр солонгос иргэн гадаадын улсад баривчлагджээ. Тухайн иргэд Монгол Улс руу 600 автобус зарсан компанийн хамаарал бүхий бөгөөд долоон автобуснаас нь гажиг илэрснээр хуучин автобус нийлүүлсэн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байна.
Уудам тал дундуур хэдэн арван ногоон автобус эгнэн явна. Солонгосын Жиле Дэү Бус /Zyle Daewoo Bus/ компани Монголын Улаанбаатар хотод нийлүүлсэн тээврийн автобус юм. Захиалсан 600 ширхгээс 100 ширхэг нь өнгөрсөн сарын сүүлээр түрүүлж иржээ. Гэтэл зарим автобуснаас будаг нь хуйлрах эсвэл зэвэрсэн хавтан тавьж байгаад гагнасан зөрчил нь олджээ.
Машины серийн дугаараар нь хайж үзэхэд 1993 онд үйлдвэрлэсэн хэмээн гарч ирсэн байна. Солонгосчууд 30 жил болсон хуучин автобус зарсан гэсэн яриа хүртэл гарчээ. Маргаан ширүүссэн тул Солонгос компани толгой бөхийлгөн уучлал гуйжээ.
Компанийн захирал Монголд очоод хийсэн мэдэгдэлдээ "Автобусаа түргэн явуул гэх Монголын талын шаардлагаас болж алдаа гаргасан юм. Гэхдээ томоохон алдаа гэхээс илүү жижиг алдаа" хэмээв.
Гэхдээ хуучин автобус зарсан гэдэг нь хуурамч мэдээлэл гэж шууд мэдэгджээ. Гэвч Монголын сөрөг хүчний гишүүд Солонгосын элчин сайдын яаманд шалгах хүсэлт гаргах захидал зэргийг гаргаж, маргаан дуусах шинжгүй байна. Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юүн Жэкен энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Энэ асуудал ихэээн хөндөгдөхөөр байна. Үүнээс болж одоо Улаанбаатар хотын дарга огцрохоор мэдэгдэл хийсэн байгаа" гэв.
Монголын Засгийн газрын холбогдох хүн хахуульд сэжиглэгдэж эхэлсэн учир Мөрдөн шалгах газраас нь хэргийг мөрдөж эхэлжээ. Солонгос компанийн ажилтан болон жуулчлагч зэрэг нйт дөрвөн хүн баривчлагдан, байцаагдсан бөгөөд тэдний хоёрыг нь саатуулжээ. "Zyle Daewoo Bus" компанийн эх компани болох Ёнанаас энэ тухай лавлахад холбогдох хэлтэс тодруулж байгаа гэх хариулт өглөө. Энэ тухай Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монголын Засгийн газар шалгаж байгаа гэх хариулт өгсөн юм.
Ногоон автобусыг нийлүүлсэн компанийн талаар доорх холбоос дээр дарж уншина уу.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэзээ нэг өдөр үйлийн үр үр төлөөр чинь дайрна гэж бодохгүй байнуу нэг өдөр үр хүүхдэдээ хара�##�гах өдөр ирнээ та бүхэнд