НИЙГЭМНийгэм мэдээЭдийн засгийн мэдээ

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 32, Улаанбаатарт 26 хоногийн нөөцтэй

ОХУ-аас есдүгээр сарын 21-нд шатахуун экспортлох хориг тавьсан нь олон нийтийн дунд шатахуунгүй болох эрсдэлтэй хэмээгээд байгаа.

Тухайн үед буюу есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 159,121 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлжээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр буюу аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт шатахууны үлдэгдэл 131,221 тн байгаа ажээ. Энэ 19 хоногийн хугацаанд шатахууны нийт үлдэгдэл 27.9 мянган тонноор буураад байна.

Улсын хэмжээнд,

  • А-80 - 27
  • АИ-92 - 32
  • АИ-95 - 20
  • ДТ - 32
  • ТС-1 - 17 хоногийн нөөцтэй байгаа юм.

Улсын хэмжээн дэх шатахууны үлдэгдэл, нөөцийн хэмжээг есдүгээр сарын 29-ний өдрийн үлдэгдэлтэй харьцуулахад АИ-92 тав хоногоор, дизель түлш гурван хоногоор тус тус буураад байна.

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд,

  • АИ-92 - 26
  • АИ -95 - 22
  • ДТ - 39 хоногийн нөөцтэй байгаа юм.

Шатахууны үлдэгдэл, нөөцийн хэмжээг есдүгээр сарын 29-ний өдөртэй харьцуулахад АИ-92 шатахуун тав, дизель түлш хоёр хоногоор тус тус буурчээ.

Манай улсын хувьд шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсан боловч 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 45 хоног болгож, нэмж шийдвэрлэсэн юм. Ийн харвал манай улсын шатахууны нөөц 45 бүү хэл, 30 хоногийн нөөцөө ч дөнгөн, данган хангахаар байна.

Энэ талаар УУХҮЯ-ны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяраас тодруулахад "Манай улсын шатахууны нөөц асуудалгүй байгаа. Шатахуун тасалдсан асуудал нь тухайн компаниудтай холбоотой байх боломжтой. Тэд хангалттай хэмжээнд нөөцөө бэлдэж чадаагүй, эсвэл зарим ШТС-ууд нь засвар хийж байгаа, татан авалтаа бүрэн гүйцэд хийгээгүй гэх мэт асуудлууд үүссэн байж болзошгүй байна. Түүнээс биш шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа. Одоогоор улсын нөөцийг эцэслэсэн байдлаар тооцоолоогүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-09 11:02

bolohgui bol hyatadaas shatahuun aw

Зочин
Зочин
2023-10-09 11:20

Петровис худлаа ярьж хий хомсдол үүсгээд байгаа шүү. Холбогдох газар нь анхаар�##�даа аваарай

Зочин
Зочин
2023-10-09 12:14

Нөхдүүд үгсэн хуйв�##�даж үнээ нэмэхээр шийдэж дээ

Холбоотой мэдээ

Back to top button