УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын төсөв 2024: Тэтгэврийн сангийн 2 хувийг байнгын хадгалж, Ирээдүй өв санг 100% мөнгөжүүлнэ

Улсын төсвийн ирэх жилийн төсөлд нийт 20 төрлийн сангийн санхүүжилтийн хуваарилалтыг хийжээ. Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 10.1 их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэх юм. Үүний,

  • 93.7 хувь буюу 9.5 их наяд төгрөг нь даатгалын сангуудын зарлага
  • 6.3 хувь буюу 630.1 тэрбум төгрөг нь бусан сангийн зардал байна.

Энэ жилийн хувьд нийт 8.4 их наяд төгрөгийг Засгийн газрын тусгай сангуудад төсөвлөсөн билээ. Ирэх жилийн төсөв энэ жилийнхтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр их байна.

Засгийн газрын тусгай сангийн зардлын төслийг доор танилцуулъя.

Сангуудын зарлага хамгийн өндөртэй нь Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсөвт нийт шимтгэлийн орлогын хэмжээг 4.5 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 5.1 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Улсын төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн албан хаагчдын тэтгэвэр, зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, тэтгэврийн нөөц сангийн мөнгөжүүлэх арга хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор тооцлоо.

Тэтгэврийн сангийн нийт алдагдал 998.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх онтой харьцуулахад 246.4 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар нэмэгдсэн. Шалтгаан нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч даатгуулагчдын тооны өсөлт, Улсын Их Хурлын долоодугаар сарын 7-ны өдрийн чуулганаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулиудын өөрчлөлт, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн 2023 оны төсвийн тодотголын нөлөөлөл болон 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй холбоотой.

Тэтгэмжийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан зэрэг бусад сангуудын ТЭНЦЭЛ хуримтлагдахаар байна. Нийт 390.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Түүнчлэн Сангийн сайдын өгсөн мэдээлэлд Ирээдүй өв санг 100 хувь мөнгөжүүлэх бөгөөд Тэтгэврийн даатгалын санд иргэдийн шимтгэл бүрээс 2 хувийг хуримтлуулна хэмээсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн жил төсөвгүй, харин ирэх жил санхүүжүүлт авсан дараах 3 сан бий. Үүнд, 

  • Спортыг дэмжих сан - 1.2
  • Архи согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд туслах сан - 7.9
  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан - 2.0 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөсөн байна. 

Тэгвэл дараах сангуудын төсвийг ирэх жил хасаж тооцжээ. Үүнд, 

  • Шинжлэх ухаан, технологийн санд 13.6 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийн төсвөөс 2.9 тэрбумаар
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 84.3 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийн төсвөөс 8.1 тэрбумаар тус тус бага байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button