Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Биткойны ханш 27 мянган ам.доллароос өслөө

Биткойны ханш 27 мянган ам.доллароос давлаа. Аравдугаар сар гарснаас хойш биткойны ханш нэмэгдэж буй бөгөөд энэ сарын эхэнд 27,976 ам.доллартой байсан юм.

Тэгвэл энэ сар гарснаас хойш 27 мянган ам.доллароос ханш нь давж, хамгийн ихдээ 27,971 ам.долларт хүрсэн билээ. Харин өнөөдрийн байдлаар 27,122 ам.доллартой тэнцэж байна.

Зах зээлийн шинжээчид цаашид үнэ нь өсөх хандлагатай байгаа хэмээн үзэж байгаа. Одоогийн дэлхийн геополитикийн нөхцөл байдал хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэхгүй бөгөөд хэрэв ханш буурсан үзэгдэл ажиглагдаж байвал энэ нь богино хугацаанд үргэлжилнэ хэмээсэн юм.

Цаашид энэ салбар өсөлттэй байна гэдэг тооцоог ч гаргажээ. Биткойны нийт криптовалютын зах зээлд эзлэх байр суурь өссөөр байна.

"TradingView" өгөгдлийн дагуу (BTC) зах зээлийн үнэлгээ 51 хувиас дээш өссөн нь долоодугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. LMAX группын зах зээлийн стратегич Жоэл Крюгер цахим хаягтаа "Сүүлийн үеийн дэлхийн хямралыг үл харгалзан биткойн онцгой хүч чадлаа харуулж, сүүлийн 30 хоногийн хугацаанд ам.доллартай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлтийг харууллаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button