Б.Бадамцэцэг: Гадаадад эмчлүүлж буй хүүхдэд ээлгүй ханддаг яамдад гомдолтой байна

БНСУ-д хүүхдээ эмчлүүлж буй иргэн Б.Бадамцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Солонгост эмчлүүлж байгаа монгол хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Манай хүүхэд өнгөрсөн онд БНСУ руу олон түмний хандив, өөрсдийн орон байраа зарсан мөнгөөрөө босгоод эмчилгээнд явсан. Өнөөдрийг хүртэл охины минь эмчилгээ тасралтгүй үргэлжилж байна. Бид охиныхоо эмчилгээг таслахгүйн тулд ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт журамд заасан буцалтгүй тусламжийг үзүүлэх хүсэлтээ өгсөн. Гэвч өгөөгүй.
Одоо Монголд үлдээсэн хүүгээ Солонгос руу авч явахаар болоод Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар туслах боломжтой байх гээд хандлаа. Гэтэл мөн л боломжгүй гэсэн" гэлээ.
Иргэн гадаадад эмчлүүлж байгаа хүүхэд, эрх нь зөрчигдөж байгаа бага насныханд ээлгүй ажиллаж байгаа Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт гомдолтой байгаагаа мэдэгдэж, дараа шат шатны байгууллагуудад санал, хүсэлтээ өгч буйгаа хэллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
khulgaich nariin khuukhduud tumnii munguur usan tolgoigoo tsenegleed ergej tulduggui bhad ter tumnii mungiig uvhctei zovlontoi undur uniin emchilgeetei khuukhduudee uguh khuuli urgun bariachee emegtei gishuudee...deeliin torgo arkhinii shilen khorgonoos khetrekhgui erguu avgai nariig yakh gej demjiv dee