УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗБХ-ны даргад Д.Цогтбаатарыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.11) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 27 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Эхнийх нь Байнгын хорооны даргын орны томилгооны асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.  

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явуулсан байна.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүн санал нэгтэйгээр Д.Цогтбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button