СПОРТ
Барилдааны дүрмийн зөвлөлийн нээлттэй хурал болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал 2023 оны аравдугаар сарын 28-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор товлогджээ.
Энэ талаар МҮБХ-ноос "Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой" гэж мэдээллээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооны есдүгээр их эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болсон. Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүн, тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг байгуулан ажиллахаар болсон.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.