Гадаад мэдээДЭЛХИЙ

Bitter Winter: Далай лам хэрхэн БНХАУ-ыг төөрөгдүүлж Х Богдыг хамгаалав

“Bitter Winter” нэртэй шашны эрх чөлөө, хүний эрхийн талаар нийтлэл бичдэг сэтгүүл Х Богдын тухай нийтлэл бичжээ. “Bitter Winter” нь 2018 онд Итали улсын Торино хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн сэтгүүлийн газар юм. Тус сэтгүүлийн нийтлэгч Массимо Интровигне X Богдын талаар бичсэнийг бүрэн эхээр нь орчуулж хүргэе.

Хятадын Коммунист нам Далай ламыг Монгол дахь Буддын шашинтай хүмүүсийн тэргүүнийг баталж, дэмжихийг хүсээгүй. Гэхдээ тэрбээр хоёр ихрийн нэгийг нь адисалсан. Гол асуудал бол БНХАУ яг хэнийг нь адисалсан вэ гэдгийг мэдэхгүй байгаад оршино.

Сүсэгтнүүдийн хувьд аливаа хойд дүрийг дээд хүчнүүд тодорхойлдог. Дараа төрлөө олсон Төвөд лам нарыг түүнийг сургах багшийнхаа улс төрийн нөлөөллөөс хамаарч ямар түвшинд боловсрол эзэмшин, хэр чанга хамгаалалтад байх нь шийдэгддэг гэхэд хилсдэхгүй.

Одоо үүний маш том жишээ нүдний өмнө явагдаж байна. Учир нь гэвэл Далай лам Х Богд Жавзандамба хутагтын эргэн тойронд маш нарийн няхуур алхам хийж буй. Х Богд бол Монгол Улс дахь Буддын шашинтай хүмүүсийн тэргүүн, Төвөд Буддизмын Гэлүг угсаатны тэргүүн билээ.

IX Богд Жавзандамба хутагт Монголын коммунист дэглэмээс болж Төвөд, дараа нь Энэтхэг цөлөгдөн, амьдралынхаа ихэнх хугацааг тэнд өнгөрөөсөн.  Мөн түүний нэр усыг Далай лам 1990 онд л илчилж байсан юм. Хэдийгээр 1992 онд Монгол Улсад коммунист дэглэм нь нурж унасан ч улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын улмаас IX Богд Монголд оршин суухад нь хүндрэл учруулж байсан аж.

Үүний улмаас тэбрээр 2012 онд амьсгал хураахаасаа нэг жилийн өмнө буюу 2011 онд л Монголд ирж, Буддын шашны тэргүүний суудалд заларсан.

2011 он гэхэд асуудал нь ЗХУ биш БНХАУ болсон байв. Хятадын Коммунист нам дээд лам нарын хойд дүрийг БНХАУ-ын хил дотор төдийгүй Монголын газар нутаг дотор хүртэл сонгох эрхтэй гэж үздэг.

Далай лам мэдээж энэ мэдэгдлийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн хэдий ч хоёр ихэр хүүгийн хэн нь хойд дүр вэ гэдгийг өш хонзон санасан Хятадын эрх баригчдад мэдэгдэхгүй байх тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй.

Тэрбээр 2012 онд таалал төгссөн Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулсан гэж мэдэгдэж байсан. Гэхдээ хэн Жавзандамбаар тодорсныг нууцалж явсны эцэст 2023 оны гуравдугаар сарын 8-ний өдрийг хүртэл Энэтхэгийн Дарамсала хотод илчилсэн байдаг.

Монголын улс төрчид мөн нийгмээрээ Далай ламын адисалсан хүүг Х Богд гэж илт хэлж болохгүй ч тэд хүүг хүлээн зөвшөөрсөн байгаа. Х Богдыг танилцуулах үед БНХАУ хашхирч байгаа мэт сүртэй мэдэгдэл гаргасан ч өөр хүнийг Жавзандамбаар тодруулахаар санал болгоогүй юм.

Харин Хятад Жавзандамба хутагт үүрэгт ажлаа хүлээн авах насандаа хүрэхэд Далай ламтай ойртож дотносон, БНХАУ-ыг шүүмжлэхгүй байхыг анхааруулаад орхисон.

Гэхдээ Х Богд Жавзандамбыг хэн гэдгийг бид мэдэх үү? Үнэндээ бол мэдэхгүй. Энэ бол Далай ламын болгоомжтой, няхуур хийсэн алхмыг гоо үзэсгэлэн нь юм. Гуравдугаар сарын 8-нд Далай лам шинэ Богд Жавзандамба хутагтыг “Алтаннарын А” гэж танилцуулсан. Бүтэн нэрээр нь бус зөвхөн эхний үсгээр.

Гол асуудал бол хоёр Алтаннарын А байгаа. Тэд ихрүүд, хоёулангийнх нь нэр А үсгээр эхэлдэг. Ихрүүдийн нэр бол А.Ачилдай, А.Агудай. Тэгэхээр хэн нь Х Богд вэ? Энэ асуултын хариуг зөвхөн таван хүн л мэднэ. Ихрүүд өөрсдөө, тэдний аав, ээж мөн Далай лам.

Тэдний эцэг эх эхэндээ хүүгээ Х Богдоор сонгогдсон гэдгийг эсэргүүцсэн. Учир нь гэвэл тэд хүүхдүүдийнхээ ирээдүйг амжилттай бизнес эрхлэгчээр төсөөлж байсан юм. Гэхдээ эцэг эх нь эх орон, шашин шүтлэгийнхээ төлөө золиос гаргах ёстой гэдгийг эцэст нь хүлээн зөвшөөрчээ.

Одоо тэд Х Богд хэн бэ гэдгийг нуухын тулд амаа үдүүлсэн мэт байдаг. Мөн ихрүүд олны өмнө ил гарахдаа ижил хувцас өмсөж, нэг сургуульд явж, хоёул Жавзандамба хутагтаар бэлтгэгдэж байгаа. Гэхдээ ихрүүдийн нэг нь өөрийгөө Х Богд биш гэдгийг мэднэ.

Үүнээс гадна Хятадын коммунист намын шарх дээр нь давс цацаж байгаа мэт өөр нэг зүйл бий. Учир нь ихрүүд АНУ-д төрсөн, хоёул АНУ-ын иргэншилтэй. Хэрвээ БНХАУ Панчин ламыг барьцаалсан шигээ зүйл хийхийг хүсвэл ихрүүдийг хоёуланг нь хулгайлах шаардлага гарна.

Мөн АНУ-ын иргэдийг хулгайлах эрсдэлтэй алхам хийх асуудал тулгарах юм. Мэдээжийн хэрэг Бээжин үүнээс өөр арга замаар буюу улс төрөөр дамжуулан Монголын эрх баригчдад шахалт үзүүлж болно. Гэхдээ өнөөг хүртэл Далай ламын хийсэн ухаалаг алхмууд, мөн хойд төрлийг тодруулах нууцлаг дээд хүчний дунд БНХАУ-ын эрх баригчид төөрөлдсөн байгаа бололтой.

Сүсэгтэн олон ямар ч засгийн газар, байгууллагууд ялангуяа шашингүй үзэлтэн тэрхүү нууцлаг дээд хүчийг мэхэлж үл чадна гэдэгт итгэдэг билээ.


Х Богдын талаар "New York Times" сонин бичсэн нийтлэл болон редакцын өмнөх агуулгуудыг хавсаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2023-10-13 11:27

Шашнаас болж монгол улс доройтож мэднэ одоо дорой байгаа дээрээ улам хэцүүднэ

Зочин
Зочин
2023-10-13 11:54

Америк иргэншилтэй юм бол манайд ямарч хамаагүй л юм байна шүү дээ. Манай монгол 2 иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Х Богд гэх бацаан монголын иргэн биш. Иймд монгол дахь Чой хамба тэргүүтэй буддын шашин америкчуудын мэдэлд очих анархизмдаа оржээ. Даанч лам нар нь хүчин хийгээд хулгай хийгээд тагнуул хийгээд дампуураад байсан юм. Хөөрхийдээ �######�уул хурдан дампуурч �##�га болоосойдоо. Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин
2023-10-15 10:15
Reply to  Зочин

Хятдын ванчин богдын шавь юмуу даа өөрөө. Ккк.

Зочин
Зочин
2023-10-13 14:04

ийм орчуулга гэж байх уу? Гүүгл транслэйшн ашигласан юм уу даа �######�уул

Зочинзагд
Зочинзагд
2023-10-13 14:33

үнэрээ мангарыг эмээг нь унагаах булшлахад хулан шун�##�ыг ардын хүүхэд яагаад богд болж болдгум гэж оркуудын толгойг эргүүлж түрхэрэхэд ашигласан байдаг

Зочинзагд
Зочинзагд
2023-10-13 15:02

шун�##�т 2 эм үнэрээ хулан 2 эх орныхоо эсрэг хэдэн х�##�тар төгрөг авсан бэ

Гал
Гал
2023-10-13 22:21

Иймэрхүү нийтлэл аав ээжид нь ямар хүнд ту�####�г бол. Нялх жаахан хүүхдүүдийг энд тэнд элдэв янзаар бичсэнийг уншихад хөндлөнгийн надад ч хэцүү байна. Хэцүүхэн айлд төрсөн бол доор нь унтуулах байжээ

Шинэ цагийн хамжлагат ёс сэргээхийг эсэргүүцэж бай
Шинэ цагийн хамжлагат ёс сэргээхийг эсэргүүцэж бай
2023-10-14 10:14

Х богдын хойд дүрийг хэрхэн хуудуутай сонгосноо битгий булзааруулж зөвтгөөд бай! Ц.Хуланг сулла

Зочин
Зочин
2023-10-14 14:31

ЭЭЖ ААВ НЬ ЭХЛЭЭД ЭСЭРГҮҮЦСЭН ГЭЧИЖЭЭ ШАЛ ХУДЛАА ТИЙМ Л ЮМ БОЛ ШАЛГАРУУЛАХ 12 ХҮҮХЭД ДУНД ЯАХ ГЭЖ АВЧ ОЧСЫН ШУ-Ч ГЭСНЭЭ ТИЙМ ТЭНЭГ ЭЦЭГ ЭХ ГЭЖ БАЙХ УУ ХҮҮХДЭЭРЭЭ ЗОЛИОС ГАРГАХ ЁСТОЙ Ч ГЭЖ БАЙХ ШИГ

Зочин
Зочин
2023-10-14 14:50

Muhar suseg

Дорж
Дорж
2023-10-14 15:37

Энэ бол шүтлэг сүсэгтэй ямар ч хамаагүй институт. Энэ институт нь хятадын эсрэг зүйл юм. Иймээс хятадууд оросуудтай нэгдсэн. Гэтэл Хулан хэмээх хоосон толгойтой мулгуу тэнэг шүлэгч авгай оросын шидсэн х�##�уун чулууг үмхэн авч хужаагийн т�##�д ажиллаж эхэлсэн. Иймээс Хулан тагнуул болсон. Мулгуу тэнэг байв�##� ямар юмтай орооцолдгийг энэ байдлаас дүгнэлт хийж сурах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-10-15 10:23
Reply to  Дорж

Ай хөөрхий, бяцхан хүүхдүүдийг олон улсын геополиткийн асар том асууд�##�тай хольж хутгаад аймаар юмаа. Зүгээр л бяцхан ламхай гээд бодчиж болохгүй юумуу.

Зочин
Зочин
2023-10-14 23:11

Богдоор хогоо хийхэв 10тодорлоо 300гаад жил шүтлээ дагаж байдгаа барав Монголчууд.!!!!!!!Боловсрол мндлэг Монголыг аварна өмхий тэнэмэл түвдүүд дагаж сүйрэх дутуу!!!!!!Энд хятад түй хамаа байхгүй гандангийн гомо лам нарт

Зочин
Зочин
2023-10-15 10:25
Reply to  Зочин

Чи өөрөө гомо. Гомо хүмүүс л өөрийг нь мэдчих вий гээл бусдыг чанга дуугаар шоолдог гэдэг дээ.

дорждорж
дорждорж
2023-10-15 09:51

Буддизмээр монголчууд яах вэ дээ тувдууд татг�##�заж ба монгол гар�##�тай 4 булэг улс шутэж ба бусад улс хамаагуй багссан шүү дээ

Зочин
Зочин
2023-10-15 10:34

Хөөрхий төвдүүд өөрсдийн хүслээр татг�##�зсан гэж бодоод бгаамуу. Тэгээд өөрөө олон хүн шүтдэгээр нь эсвэл олон улс шүтдэгээр нь шашнаа сонгосон юмуу ккк.

Холбоотой мэдээ

Back to top button