Нийгэм мэдээ

Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсчээ

Энэ оны эхний 9 сарын байдлаар манай улс экспортод 11296.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өсжээ.

Тухайлбал, экспортын барааны 86.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн,  5.1 хувийг сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, 3.3  хувийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл бүрдүүлжээ.

Эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байгаа бөгөөд экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 76 оронд бараа бүтээгдэхүүн экспортолсноос БНХАУ-д  91%, Швейцарт 4.5%, БНСУ-д 1.2% нь ногдож, нийт экспортын  96.6 хувийг эдгээр улс эзэлж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button