НИЙГЭМНийгэм мэдээ

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн “Хууль ёсны худалдааг хөнгөвчилье, худалдааны аюулгүй байдлыг хангая” уриан дор амжилттай болж өндөрлөлөө.

“Гаалийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн-2025” үйл ажиллагаа энэ сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын удирдлага, харьяа гаалийн газар хороодын удирдлагууд болон ахлахуудаас бүрдсэн нийт 400 гаруй удирдах ажилтан танхимаар болон цахимаар оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнийг гаалийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, аюулгүй, тогтвортой хөгжүүлэхэд удирдлагын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийг бэхжүүлэх, олон улсын стандарт, технологийн шийдлийг ашиглан оновчтой шийдвэр гаргаж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд “Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах” уриан дор хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.

Эдгээр зорилтынхоо хүрээнд гаалийн байгууллага хяналтын тогтолцоогоо шинэчлэн, технологийн дэвшлийг ашиглах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим шилжилтийг үргэлжлүүлж, шинэ инновац технологиудыг нэвтрүүлэн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажиллах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөг панел хэлэлцүүлэг, практик сургалт, илтгэл, уулзалт гэх мэт арга хэлбэрүүдээр зохион байгуулсан бөгөөд ААН-үүдийн төлөөллүүдийг оролцуулан гаалийн байгууллагын үйл ажиллагааны алдаа, сул талыг хэлэлцэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг сэдвүүдийн дор уулзалт, ярилцлага зохион байгуулснаараа онцлог байв.

Мөн гаалийн харьяа газруудын удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэх, боомтуудад тулгамдаж буй асуудлуудаа ярилцах, шийдвэрлэх цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж “2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г батласанаар энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 12:50

Га�##�ийн байцаагч яагаад баян байдаг вэ гээд хур�##� хийгээч

Зочин
Зочин
2 сар 11, 2025 15:12

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button