Н.Цолмон: Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрээр Монгол Улсаас экспортлох 367 төрлийн барааны тарифыг хөнгөлнө

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан байна. Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байх аж.
Гаалийн ерөнхий газрын татварын газрын дарга Н.Цолмон: Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын хооронд байгуулсан.
Монгол Улсын талаас импортлох 367 нэр төрлийн барааг авч үзвэл, 222 нэр төрлийн бараа нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 94 нэр төрлийн бараа нь хүнсний бүтээгдэхүүн, 51 нэр төрлийн бараа нь эрдэс бүтээгдэхүүн байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлогдох боломжтой болж байгаа. Харин Монгол Улсаас Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлох бараа бүтээгдэхүүний хувьд Монгол Улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн гаалийн хөнгөлөлттэй үнээр нэвтрэх боломж бүрдэнэ" гэсэн мэдээлэл өглөө.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.