НИЙГЭМНийгэм мэдээ

Дорнодод малын дуут, Сүхбаатарт мялзан өвчин гарчээ

Сүхбаатар аймагт малын гоц халдварт мялзан өвчин гарсан бол Дорнодод дуут өвчний тохиолдолд бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сумдын нутагт малын гоц халдварт мялзан өвчин гарсан тул тухайн бүс нутгаас отрын болон тавиул мал авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.

Харин Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын зааг дээр малын дуут өвчин илэрсэн байна. Өвөрхангай аймгаас сар орчмын өмнө нүүж ирсэн малчин Б-ийн гурван үхэр өвчилсөн байжээ.

Баян-Уул сумын мал эмнэлгийн тасаг газар дээр нь ажиллаж, голомтоос таван км-ийн зайд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Улмаар өвчилсөн үхрийг устгаж, 66 тугал бярууг вакцинжуулжээ.

Ташрамд дурдахад, өвчин илэрснээс хойш 14 хоногийн дотор дахиж халдвар гарахгүй бол хязгаарлалтын дэглэмийг цуцлах билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button