Бизнес мэдээ

“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг болно

Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн хүрээнд СЭЗИС-аас санаачилсан “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвээр олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар  сарын 18-ы өдрийн 16:00 цагаас СЭЗИС-ийн С байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, Sainscore зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал,  СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал нар панелистаар оролцоно.

Хэлэлцүүлгийн модератороор СЭЗИС-ийн БСС хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа ажиллана. Мөн хэлэлцүүлгийн дараа “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулан, байр эзэлсэн оролцогчдод шагналыг гардуулна. Хэлэлцүүлэг нь сонирхсон бүх хүмүүст нээлттэй тул та бүхнийг оролцохыг урьж байна. 

Мөн эсээ хүлээн авах хугацаа 2023.10.15-ны 18:00 цаг тул уншигч та бүхэн оролцох боломжтой юм.

Хугацаа: 2023.10.18-ны 15:30 цаг

Байршил: СЭЗИС-ийн С байр 4 давхарт

Холбоо барих: [email protected]

Цахим хуудас: https://sites.google.com/ufe.edu.mn/ufe-global-ethics-day

Бүртгэлийн холбоос: Энд дарж бүртгүүлнэ үү.

Ёс суртахуунаараа манлайлъя

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button