СПОРТ

Монгол бөхийн холбоо Европт салбараа байгууллаа

Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоо байгуулагдлаа.

Хилийн чанадад амьдран суугаа Монголчууд олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний спорт, үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлж, гадаад орнуудад өсч торниж байгаа хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээх, бөхийн барилдаан зохион байгуулах, Монгол бөхөө сурталчлах зорилгоор МҮБХ-ны Европ дахь салбар холбоог байгууллаа.

Тус салбар холбоо нь Женев хотод төвлөрөн ажиллах бөгөөд Франц, Герман, Чех, Швед, Белги, Польш, Унгар, Их британи Умард Ирландын вант улс, Австри, Итали зэрэг орнуудад амьдран суугаа Монголчуудынхаа дунд болон гадаадын иргэдийг оролцуулан Монгол бөхийг сурталчлах, бөхийн барилдаан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Европ дахь салбар холбооны Тэргүүн, дэд тэргүүн болон гүйцэтгэх удирдлагаар аймгийн начин О.Пүрэвбаяр, Д.Дамдин, Б.Саран нар ажиллахаар сонгогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hm, odoo gadaadad bulaigaa chireh ni dutav uu

ганаа
ганаа

Баяр хүргье.

Зочин
Зочин

Монгол бөх утгаа алдсан... та нар гадаадад гарч барилд ....

уншигч
уншигч

Баяр хүргэе. Гэвч " до " гэдэг нэг айхтар юмыг хянаж байхгүй бол хичнээн сайхан юм байгуулаад нэмэргүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button