ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Манай улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд ДБ 6.1, ОУВС 4.5 хувь гэж тооцоолжээ

Дэлхийн банк болон ОУВС-гийн 2023 оны ээлжит уулзалт болсон билээ. Уг уулзалтаар хэд хэдэн зүйлийг онцолж ярьсан бөгөөд хамгийн гол асуудал нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хурд удаан байгаа явдал ажээ. Хуралдаанаар дурдсан зарим сэдвийг хүргэе.

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд буюу 2024 онд 2.9 хувь байх төлөвтэй байгаа ажээ. Энэ нь түүхэн дунджаас 3.8 нэгж хувиар доогуур юм. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудынх 1.4 хувь болж буурах бол хөгжиж буй орнуудынх дөрвөн хувьтай байх төлөвтэй ажээ.

Түүнчлэн хүчирхэг улсуудын өрийн дарамт нэмэгдэж буй явдал нь эдийн засгийн удаашралд нөлөө үзүүлж буй. Тэр дундаа АНУ, БНХАУ, Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өрийн дарамт зах зээлийг хүндрүүлсээр байгаа юм.

Цаашид дэлхийн эдийн засгийн төсөөлөл хэрхэн өөрчлөгдөх нь хамгийн их анхаарал татаж буй. Шалтгаан нь Орос-Украин, Израилийн мөргөлдөөн тэргүүтэй геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь дэлхийн бусад улс орнуудад, тэр дундаа хөгжиж буй улс оронд хамгийн их асуудал болсоор.

Тиймээс цаашид хөгжиж буй улс орнуудад инфляцын түвшин нэмэгдэх эрсдэл байсаар. Харин улс орнууд инфляцтай тэмцэхийн тулл бодлогын хүүгээ өсгөж ч магадгүй зураглалтай байгаа ажээ.

Харин манай улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд

  • Дэлхийн банк - 6.1
  • ОУВС - 4.5
  • Азийн хөгжлийн банк - 5.9
  • Сангийн яам - 7
  • шинжээчид - 5.6 хувьтай байна хэмээн таамагласан билээ.

Энэ өсөлт нь уул уурхайгаас хамааралтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button