УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Орос-Монголын парламентын төлөөлөл шатахууны асуудлыг шийдсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Монголын парламент хоорондын комисс байгуулсан нь хууль зөрчсөн эсэх талаар тайлбар өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувийг 5 хувь болгох боломжгүй гэх Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурьт дараах хариултыг өгөв.

Тэрбээр "Сангийн яамны байр суурийг ойлгож байна. Өргөн барьсан төслөө хамгаалах ёстой. Дандаа үгүй гэж хэлж байх ёстой. Татвараар орлого бүрдүүлэх ёстой. 50 саяас дээш орлоготой 8.6 мянган аж ахуй нэгж импортоор бараа оруулж ирж байна. НӨАТ-ын татвар төлөгч биш байна. Бид маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Үүнийгээ танилцуулна" гэлээ.

Орос-Монголын парламент хоорондын комисс байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх шүүмжлэлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

"Олон улсын харилцаа бол оффшор дансны харилцаа биш. Иймэрхүү яриа, өгүүлэл гаргаж байгаа хүмүүст хариуцлагатайгаар мэдэгдье. Олон улсын харилцаа бол олон хэлбэртэй. Улстөрийн, парламентын, соёл хүмүүнлэгийн харилцаа гэхчлэн. Ард түмэн төлөөлөгчдийн хоорондын байгууллага буюу парламентын харилцаа. ОХУ-тай байж болохгүй гээд байгаа хүмүүст ганцхан жишээ дурдъя. Монгол-хятадын байнгын ажиллагаа парламентын механизм байгуулагдсаны 10 жилийн ой ирэх онд болно. Байж болдоггүй юм бол есөн жилийн өмнө С.Баярцогт оролцчхоод яагаад шүүмжлээд байгаа юм. Энэ аравдугаар сарын сүүлээр Европ-Монгол хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын 16 дахь хурал зохион байгуулагдана.

ОХУ-Монгол Улс хоорондын парламент гарын үсэг зурсан асуудал байхгүй. Нэгдүгээрт, арьс шир, мал махан бүтээгдэхүүн, ноос ноолуурыг ОХУ руу татварын хөнгөлөлт, татварын бус хориг саадгүйгээр нэвтрүүлэх зарчмын асуудлыг хэлэлцэж тохиролцоонд хүрсэн. Энэ чинь Монгол Улсад хэрэгтэй юм байгаа биз дээ. Хоёрдугаарт, энэ чиглэлээр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах. Гуравдугаарт, дотоодын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-аас АИ92, дизель түлшийг хязгаарлалтгүй экспортлох" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button