Дархан-Уул аймагт дурангийн аргаар хонинд зохиомол хээлтүүлэг хийжээ

Дархан-Уул аймагт мах, ноосны чиглэлийн Меринос үүлдрийн цэвэр хуцын гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгаж ажлыг хийжээ. Тодруулбал, аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгуулсан байна.
Уг хээлтүүлгийн ажилд 30 гаруй мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн оролцжээ. Нийт 170 толгой орхон, монгол, үзэмчин үүлдрийн хонийг тээгчээр ашиглаж, Австрали улсын "Gene Movers" компанитай хамтран ажиллах гэрээний дагуу хийсэн ажил аж.

Үүний үр дүнд нарийн болон нарийвтар ноост хангай, орхон, ерөө үүлдрийн хонины ашиг шим, ноосны чанар сайжирч, зах зээлд өндөр үнэ өртөг бүхий нарийн ноос үйлдвэрлэх боломж бүрдэх ажээ.

Мөн 200 толгой хангай, орхон үүлдрийн хонинд Австрали улсаас импортлон оруулж ирсэн ноос, махны Меринос үүлдрийн “Хуц”-ын гүн хөлдөөсөн үрээр дурангийн мэс ажилбар буюу лакгроскопийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх юм байна. Тус ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаа бөгөөд 21-ний өдрийг хүртэл зохион байгуулах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙ ЭВИЙ ШӨЛНИЙ МОНГОЛ ХОНЬ ИЙНХҮҮ ТӨГСЛӨӨ ЭНЭ ЧИНЬ ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ ШҮҮ