Элэгний вирүс, хатуурал, хавдартай 1000 иргэнийг судалгаанд хамруулж, үнэ төлбөргүй оношлоно

Элэг төвийн эрдэмтдийн баг төв, Оном сан, Делфай диагностикс хамтран элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй хүмүүсийг судалгаанд урьжээ.
Тодруулбал, талууд хамтран хэрэгжүүлэх “Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний аргыг элэгний эсийн өмөнгийн илрүүлэгт ашиглах боломжийг судлах нь” сэдэвт Detect-HCC судалгааг хийх албан ёсны бүх зѳвшѳѳрлүүдээ авч эхлүүлжээ.
Уг судалгаанд: Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй 400 иргэн, элэгний хатуурал буюу циррозтой 300 иргэн, элэгний архаг үрэвсэлтэй эсвэл элэгний вирүсийн архаг халдвартай 300 иргэн, элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 иргэн гээд нийт 1300 оролцогчийг хамруулах юм байна.
Улмаар бүх оролцогчдод нарийвчилсан асуумж, оношилгоо, шинжилгээг судалгаанаас зардлыг нь бүрэн хариуцаж үнэ тѳлбѳргүй хийнэ.
Жишээ нь, оролцогчдод лабораторид цусны дэлгэрэнгүй, биохими, цусны бүлэгнэл, ийлдэс судлал, (хепатитын вирүсийн бүх маркерууд) вирүс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын В, С, Д вирүсийн ДНХ, РНХ тоолох бүх шинжилгээ) хавдрын маркерийн (АПФ, ПИВКА 2) шинжилгээ авна. Судалгааны явцад элэгний хатуурлын зэрэг, ѳѳхлѳлтийн хэмжээ тодорхойлох фиброскан багажийн шинжилгээ, эхо зэрэг багажийн оношилгоо хийнэ. Мөн элэгний хорт хавдартай, элэгний хатуурал, циррозтой, элэгний архаг үрэвсэл, элэгний вирүсийн архаг халдвартай оролцогчидод тодосгогчтой соронзон резонанст томографийн (MRI) дүрст оношилгоо хийгдэнэ.
Дүрст оношилгооны баг нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт хийж, онош олон улсын стандартын дагуу тодорхой тависнаар бөгөөд судалгааны үндсэн суурь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж дуусах бѳгѳѳд судалгаанд оролцогч нийт 1300 хүнийг Монгол Улсад мѳрдѳгдѳж байгаа оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийн дагуу 5 жилийн хугацаанд хяналт хийнэ.
Түүнчлэн, элэгний хорт хавдартай нь батлагдсан оролцогчдыг элэгний хорт хавдрын эмчилгээг хийх мэс засалч эмч нарын багт албан ёсоор шилжүүлэн ѳгнѳ. Хэрэв тухайн оролцогчид элэг тайрах мэс засал хийгдсэн эсвэл элэгний эдийн шинжилгээ авагдсан тохиолдолд Эмгэг зүйчдийн баг үнэлгээ, дүгнэлт гаргаж онош олон улсын стандартын дагуу тодорхой тавина.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨХ, ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Herhen hamragdah ve
Та нар мэдээлэл түгээж байгаа бол хаана ямар эмнэлэгт гэх мэт бүрэн мэдээлэл оруулж байгаач
Хамрагдах т�##�аар мэдээлэл авмаар бна
Хаана хэрхэн хандаж хамрагдах вэ? 99379632, 99750236
yaj hamragdah we
хаана очиж мэдээлэл авч хэрхэн хамрагдах вэ
Эрүүл хүн бна суд�##�гаанд хамрагдмаар бна
Эрүүл хүн бна суд�##�гаанд хамрагдмаар бна
Элэгний төв нь утсаа хэзээ ч авдаггүй тул Оном сангийн фб-ээр орж харсан нь дээр хүмүүс ээ. ФБ дээр нь бүртгүүлэх холбоос байна. Сонирхоод байгаа хүмүүс нь.