НийгмийнНийгэм мэдээ
Насанд хүрээгүй охидтой нүцгэн зураг, дүрсээ солилцсоны дараа дарамталдаг этгээдийг олж тогтоожээ

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ.
Дээрх этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна.

ХҮҮХДЭД ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ
- Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй
- Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.
Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт
3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.
Үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.
4.Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.
5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ДОРНОГОВИЙН НЯЛХ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН САДИСТ ЯРГАЧИНГИЙН ӨРӨӨСӨН ГУТАЛ БАЙНАШТ.ДАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВ САЙД ЭНХБАЯРАА ЭНЭ НӨХРИЙГ ТАЙГАН БОЛГО ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ХИЙГТҮН ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ ЧИВТЭЙ НЬ СУГАЛЖ АВААД ЧИНЖҮҮГЭЭР АМТЛААД ӨӨРТ НЬ ЦУЙВАН ХИЙГЭЭД ХҮЧЭЭР ИДҮҮЛ ЯАСАН ӨВЧТЭЙ ХҮҮР ВЭ? ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БРАВО ИЙМЭРХҮҮ ГАЖ ДОНТОНГУУДЫН ХОХИРОГЧ НЯЛХ БАЛЧИХ ОХИД БАЙХ ЁСГҮЙ НААДАХДАА БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГЧИХӨӨ
Наад гаж донтныхоо нүүр царайг нэр устай нь зарлаач
Er n gaj dontonguudtai fs, сошилaar haritsaj bgaa ohiduud shuud blok hiih, tsadaad temdegluuleh, etseg ehdee heleh arga hemjee avah n chuhal. Etseg ehcuud ohiduudadaa sain harj hyanah hegetei. odooni zarim ohid bive avch yvah tal deer hangaltgui gehed bolno. buruu tal n het hugjsun.