Өндөр уулын эзэн гэж хэн бэ
Монгол Улсын “Улаан ном”-д нэн ховор зүйл ангилалд орсон, олон улсын хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн бүртгэгдсэн амьтдын нэг бол цоохор ирвэс. Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуур, эд эрхтний худалдаа, бэлчээрийн доройтол, идэш тэжээл бологч амьтдын тоо толгой хорогдсоор байна.
Ирвэс-Хүн хоорондын амьдрах орчны давхцал зэргээс шалтгаалан байгаль дэлхийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдах аюул тулгарч байна.
Ирвэс тухайн газар орны байгалийн унаган төрхийг хэвээр хадгалахад хамгийн их хувь нэмэр оруулдаг амьтан юм. Цоохор ирвэс нь өвсөн тэжээлт амьтдыг барьж, тэдгээр амьтдын тоо толгойг хэт өсөхөөс хамгаалж, тэнцвэрт байдлыг хадгалдаг. Биологийн олон янз байдлын тэнцвэрийг хадгалагч цоохор ирвэсээ ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа таниулж, хайрлан хамгаалахын тулд байгальд ээлтэй, ногоон бодлогыг дэмжиж, хэрэгжүүлэгч Имартын хамт олон бяцхан ирвэсийг эко торон дээрээ дүрсэлсэн билээ. Энэхүү даавуун торыг өдөр тутамдаа ашиглан байгаль дэлхийгээ хайрлаж байгаа та бүхэнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.