Танд хэрэгтэй

Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний чип болон аппликэйшнээр авах боломжтой

Нийтийн өргөдөл гомдол хүлээн авах цахим системд иргэд өргөдөл санаачлах, санаачилсан өргөдлийг дэмжиж гарын үсэг зурах боломжтой. Гарын үсэг зурахдаа DAN нэвтрэлтийн систем болон тоон гарын үсгээр нэвтэрч саналаа өгч байгаа.

Энэ удаад тоон гарын үсгийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хүргэе.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэддээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэлсэн.

Тоон гарын үсгийг авахдаа иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэд суулгах, гар утасны GSign аппликэйшнээр дамжуулан хоёр төрлөөр авч болно. Ингэхдээ улсын бүртгэлийн байгууллагын Улаанбаатар хотод байршилтай 28 төв, цэгүүд болон 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс авах боломжтой.

Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардалаа хэмнэж байна.

Иймд иргэн, хуулийн этгээд тоон гарын үсэг авч төрийн үйлчилгээний цахим систем E-business Платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ, smart car, smart office аппликэйшн, мөн нийгмийн даатгал, татвар, гаалийн ерөнхий газар, www.tender.gov.mn цахим сайтуудад тоон гарын үсгийн тусламжтайгаар нэвтэрч хувь хүн болон бүх төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдсэн.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button