Нийгэм мэдээ
Зөвшөөрөлгүй дэлгүүрийг нүүлгэж, машины зогсоол хийжээ

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо буюу Саппорогийн 2 дугаар байрны урд хуучин авто зогсоолыг шинэчилж 760 м2 талбайд 32 авто машины зогсоол хийжээ. Мөн 2 дугаар байрны 5 дугаар орцны өмнө нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй ажиллаж байсан 6 нэрийн дэлгүүрийг 2023 оны 7 сард нүүлгэн шилжүүлсэн.
Тус газрыг чөлөөлснөөр нийт 700 м2 талбайд 28 авто машины зогсоол хийж ашиглалтад оруулсан байна. Тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв цаашдаа газар чөлөөлөх зөвшөөрөлгүй байгууламжуудыг шууд нураах хэрэгтэй байна. дээр нь байшин бүрийн тойруулаад хаша�##�сан байдлыг нураах хэрэгтэй байна.