Чуулган | "Иргэд 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг"

2023.10.27-ны баасан гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "D parlianment-д 400 гаруй санал ирснээс 200 гаруй нь НӨАТ-тай холбоотой давхардсан саналууд байсан. Мөн албан бичгээр МХАҮТ-д хүртэл ирсэн. Иймд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгыг тавьсан. Улмаар 2023.10.23-ны өдрийг хүртэл буюу зургаа хүрэхгүй хоногийн дотор 104,791 иргэн саналаа өгсөн байна. Ингэснээс Монголын парламентын түүхэнд иргэд төрийн хэрэгт цахимаар шууд, бодитой оролцсон үйл явдал болж өнгөрлөө. Иргэд ухамсартай, тодорхой зорилготой өгсөн санал. Тиймээс Төсвийн байнгын хороонд хүргүүлж байна.
Аливаа асуудалд эерэг сөрөг тал бэрхшээл үүснэ. Улсын төсөвт тодорхой хэмжээний ачаалал үүсэх нь бодит үнэн. Тиймээс эерэг сөрөг талыг Төсвийн байнгын хороо хууль журмынх нь дагуу нарийвчлэн хэлэлцэж шийдэх ёстой.
Аль ч дэлгүүр, худалдааны байгууллагаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиа наймаалцдаг бодит байдал бий. Бараа авахад "НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу" гэж асуудаг. НӨАТ-гүй авъя гэвэл гэвэл орлогоо нуудаг, татвараас зайлсхийдэг. Иргэд хууль зөрчиж байгаагаа мэддэг ч, 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн дээ.Худ�##�дагч худ�##�дан авагч хоёр ханцуй дотроо тохироод найма�##�ах хийчихдэг.1 сая төгрөгний худ�##�дан ав�##�т хийгээд 100.000 төгрөг улсад төлөөд буцааж 20.000 төгрөг буцааж авах уу шууд 100000 төгрөгөө хэмнэх үү гэдэг асууд�##� болчихоод байгааг Жавхлан , ТОГТОХСҮРЭН зэргийн МАНгарууд ойлгохгүй байгаа юм.
Үсчин, гоо сайхан, массажны газрууд яагаад нөат-ын баримт өгдөггүй юм бэ