Нийгэм мэдээ

Сурагчдын үдийн цайны төсөв бага тул тендерт оролцох компани олдохгүй байна

Өмнөх онуудад ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн хоолны материалын тендерийг бүтэн хичээлийн жилээр нь нэг компани худалдаж аваад хариуцдаг байсан бол энэ оноос БШУЯ сургуулийн захиргаанд тендер сонгон шалгаруулах ажлыг даалгажээ. Тиймээс энэ есдүгээр сараас эхлэн сургуулиуд үдийн цайны материалдаа тендер зарлаж байгаа ч төсвийн мөнгө нь багаас болж тендерт оролцох компани олдохгүй байгаа аж.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын үндэсний лаборатори, улсын тэргүүний "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн бага ангид нийт 1193 хүүхэд сурдаг. Нэг хүүхдэд ногдох үдийн цайны төсөв 1500 төгрөг. Тус сургуулийн захиргаа 09-р сард 69.9 сая төгрөгийн төсөвтэй үдийн хоолны материал худалдан авах тендер зарласан ч одоог хүртэл нийлүүлэх компаниа олоогүй явсаар санхүүжилтийн мөнгө нь 30 сая хүрэхгүй болжээ. Үлдсэн энэ мөнгөөр тус сургуулийн 1200 орчим сурагч он дуустал буюу сурагчийн амралтыг хасаад ойролцоогоор 40 хоног хооллох ёстой болсон аж.

Улсын хэмжээнд 380 мянга гаруй сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд жил бүрийн төсөвт зардлыг нь тусгаж, нэг сурагчид өдөрт 1500 төгрөгийн үдийн цай өгдөг. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчдын хоолны мөнгийг төсвөөс бус сурагчдын эцэг эхийн зардлаар нэмэх нь зүйтэй" хэмээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-28 16:48

мэдээж. КОМПАНИ БОЛ АШГИЙН ГАЗАР. сУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛЫГ АШГИЙН БУС СУРГУУЛИЙН ГАЛ ТОГОО Л ХИЙНЭ. ЦЭЦЭРЛЭГ ШИГ.

Zochin
Zochin
2023-10-29 12:48

Tegj tusubiin tsalingaar tsag nargui gald sharagdaj ajilladag yamar ajilchin oldohiin zahiin togooch 1800,000 tsalin golood irehgui baihad.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-10-31 12:42

шоронгийн ялтангууд ямар гавьяа байгуулсан гэж хүүхдүүдээс үнэ хоол иддэг юм бэ хүүхэдийн хоолны мөнгө 1500к харин шоронгийн хоолны мөнгө15000к энэ тэгээд шударга ёс уу хулгайчууд аа

Холбоотой мэдээ

Back to top button