Хүйн хүнд гажигтай 1 хоногтой нярайд хагалгаа хийжээ
Өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай нэг хоногтой нярайд хагалгаа хийжээ. Энэ тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт болсон бөгөөд орон нутагт энэ төрлийн хагалгаа хийсэн анхны тохиолдол болж байгаа юм.
Уг гажиг нь 5-10 мянган төрөлтөнд нэг тохиолддог, үр хөврөлийн хөгжлийн явцад үүсдэг хүнд хэлбэрийн гажиг ажээ. Товчоор тайлбарлавал хүйн цоорхойгоор эрхтнүүд ивэрч гарахыг ийнхүү нэрлэдэг юм байна.
Улмаар хагалгаа амжилттай болж, эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ.
Хагалгааг мэс заслын эмч Ш.Еркебулан, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Мейз, Х.Айбану, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Амангүл, Х.Айжан хагалгааны сувилагч Ш.Лена, нярайн сувилагч М.Макен, Д.Бахытгүл нарын эмч, сувилагчдын баг гүйцэтгэсэн байна. Хагалгааны үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэгтэй эмч Л.Ганбаяр болон зөвлөх зэрэгтэй эмч В.Ганхуяг нартай телемедицинээр холбогдож зөвлөгөө авсан байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе.
Анхны гэж бүү бичиж бай угаасаа хгд л ирсэн юм ш дээ
Хуц анхны гэсэн бол анхны