СПОРТ
Волейбол: Үндэсний дээд лиг эхлэхэд хоёр хоног үлдлээ

Монголын Волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн дараа эхэлнэ.Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дараах багуудын тоглолтоор 2023 оны лиг албан ёсоор хөшгөө нээх юм.
Эмэгтэй: 2021 оны дээд лигийн аварга Хилчин клуб 2022 оны аварга Хөвсгөл-Эрчим клубтэй
Эрэгтэй: Алтайн барс клуб Тэнүүн Огоо клубтэй, Өмнөговь Шанх Транс өмнө жилийн дээд лигийн аварга Баянхонгор Корунд Гео багтай тус тус эхний тоглолтоо хийх хуваарьтай байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.