СПОРТ

Волейбол: "Энагурэ" клуб залуучуудын УАШТ-д ес дэх удаагаа түрүүлэв

Монголын Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд буй.

Уг тэмцээн дээд лигийн өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд тэмцээнд оролцсон шинэ залуу баг, тамирчид дээд лиг рүү дэвшин тоглох боломж ч байж болохоор харагдав. Тус тэмцээнээс онцлох баг бол эмэгтэйчүүдийн төрөлд ес дэх удаагаа аваргалсан "Энагурэ" клуб юм. Тодруулбал, тэд 2013 оноос 2023 он хүртэлх арван жилийн хугацаанд ес түрүүлсний зургаад нь дараалан аваргалаад буй.

Ингээд зогсохгүй өнөө жилийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тус багийн дасгалжуулагч, багш Г.Хэрлэн тодорсон бөгөөд түүний хувьд зургаа дахь удаагаа энэхүү шагналын эзнээр шалгарч байгаа юм. Мөн багийн холбон тоглогч Д.Анужин тус тэмцээний шилдэг холбогчоор дөрөв дэх удаагаа шалгарч, таван удаа түрүүлсэн амжилтын эзнээр нэрлэгдсэн бол багийн чөлөөт хамгаалагч Д.Баасанжав мөн л тус тэмцээний шилдгээр шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button