АНУ-д дууны долгион ашиглаж элэгний хорт хавдар эмчилж эхэлнэ
АНУ-ын Хүнс эмийн захиргаа энэ сарын эхээр дууны долгион ашиглаж элэгний хорт хавдар эмчлэх төхөөрөмжид баталгаа олгосон байна. Энэ төхөөрөмжийг ашигласнаар өвчтөний биед мэс хүргэлгүй элэгний хорт хавдрын эсүүдийг гаднаас нь устгах юм.
Тус төхөөрөмжийг Мичиганы их сургуулийн эрдэмтдийн үүсгэн байгуулсан “HistoSonics” нэртэй компани бүтээсэн байна. Тэдгээр эрдэмтэд дууны долгионоор хавдар устгах эмчилгээгээ хистотрипси гэж нэрлэжээ.
Элэгний хорт хавдар нь ихэвчлэн хожуу шатдаа орсон үедээ оношлогддог. Ийм учраас цацраг эсвэл химийн эмчилгээ хийхээс өөр аргагүй болдог юм. Гэвч тэдгээр эмчилгээ нь хорт нөлөө их. Харин Хистотрипси ойрын эдэд гэмтэл учруулдаггүй, хавдрын эсийг л устгадаг гэдгээрээ давуу талтай аж.
Мичиганы их сургууль хистотрипсигийн талаар хэвлэлийн бага хурал хийхдээ “Хистотрипси нь клиникийн хэрэглээний эхний шатандаа явж байгаа ч гэсэн гайхалтай шинэ технологи юм. Элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгэх боломжийг олгоно” гэжээ.
Мөн “2021 онд “U-M Rogel Cancer Center” гэх мэт эмнэлгүүдэд хистотрипсийн хүн оролцуулсан туршилтыг явуулж элгэнд үүссэн болон элэг рүү үсэрхийлсэн хавдартай өвчтөнүүдийг эмчилсэн” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: WebMD
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аргагүй л дэлхийд тэргүүлдэг гүрэн дээ.
Мундаг юм аа, удаахгүй манайхан ч нэвтрүүлэх хэрэгтэй
Америкчууд авилгaл аваад л ажилгүй хэвтдэг народ биш. Ажилсаг бүтээлч хүмүүс. Тэд л ШУ-ыг хөгжүүлж, урагшлуулж явдаг. Манай урд хөрш болохоор Лаб -д Коронаг үйлдвэрлээд л дэлхийг хордуулахаар ажиллаж, хойд хөрш хөршүүдтэйгээ дайтаад л газар нутгийг нь булаагаад. Бид ямар гээчин газарт амьдраад байнаа.