НИЙГЭМНийгэм мэдээ

"AR технологиор ханан дээрх зургийг гар утсандаа видео хэлбэрт оруулж, хичээл заадаг"

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчид байгалийн ухааны хичээлийг AR технологиор үзэж эхэлжээ. Энэ талаар бид Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал З.Эрдэнэчимэгтэй холбогдож, тодруулсан юм.

-Хэзээнээс AR технологийг сургалтандаа ашиглаж эхэлсэн бэ?

-Хоёр жилийн өмнө буюу 2021 онд сургуулийн ажилчид болон, төгсөгчид, эцэг эхчүүдийн хандиваар "AR Mongolia"-гийн хамт олноор байгалийн ухааны хичээлийн танхимаа тохижуулж байсан. Үүний дараа "AR Mongolia"-гийн хамт олноос бидэнд монгол ёс зүй болон, одон орон судлалын зурагт ханыг дөрвөн ангид дөрвөн сая төгрөгийн хандиваар байгуулж өгсөн.

No description available.

-Хэддүгээр ангийн сурагчид уг зурагт ханыг ашиглан хичээл үздэг вэ?

-Бага, дунд ангийн сурагчид монгол хэл, байгалийн ухаан, газар зүйн хичээлүүдэд түлхүү ашигладаг.

-AR технологийг багш сурагчид хэрхэн ашигладаг вэ?

-Тусгай аппликейшныг гар утсандаа татаж уг зургийг уншуулснаар зургийн тайлбар видео хэлбэрээр гарч ирдэг. Энэ нь сурагчдад сонирхолтой байдаг учраас тэд хичээлдээ их дуртай байдаг.

Уулбаян сумын ерөнхий боловсролын сурагчид шинэ үеийн технологи ашиглан хичээлээ үзэж эхэлсэн нь тэдний танин мэдэхүй, хүсэл сонирхолд асар их үр өгөөжтэй байгаа талаар сургуулийн удирдлага онцлов.

huuheldein kino

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button