Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарт ойр хүмүүс яллагдагчаар татагджээ

Ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаагаа АТГ зарласан.

Яллагдагчаар татагдсан 24 хүн байгаа бөгөөд тэдгээрийн ажил албан тушаалын байдал, төрд томилогдсон улстөрийн хамаарлаар нь ангилан хүргэж байна.


-Нэг: 2 нь хувийн хэвшлийн, 4 нь гадаадын, 18 нь төрд ажиллагсад-

Төрд ажиллагсад: Нийслэлийн нийтийн тээврийн газраас хамгийн олон хүн яллагдагчаар татагджээ

НЗДТГ:

  1. НЗД-ын 1-р орлогч Ж.Сандагсүрэн
  2. НЗДТГ хуулийн ахлах зөвлөх Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
  3. НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ганболдын Мишээлт

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар:

  1. НХААГ-ын дарга Гомбо-Очирын Энхтайван
  2. НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Шарын Баярсүх
  3. НХААГ-ын мэргэжилтэн Амарбаясгалангийн Нарангэрэл

Нийслэлийн нийтийн тээврийн газар:

  1. ННТГ-ын дарга С.Жавхлантбаатар
  2. ННТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Батмөнхийн Баярмаа
  3. ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Бадам-Одсэрийн Дөлгөөн
  4. ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Баатарын Мөнхболд
  5. ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Баттогтохын Алтаншагай
  6. ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн Цахилгаан хангамж хариуцсан инженер Дуньдхүүгийн Цогтбадрах

Нийслэлийн тээврийн газар:

  1. Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Однасангийн Хонгорзул
  2. Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Лхагважавын Солонго
  3. Нийтийн тээврийн улсын байцаагч Очирсүрэнгийн Сүхбаатар

Хотын стандарт хяналтын газар:

  1. Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Цэндийн Хадбаатар
  2. Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч Удмаагийн Энхтөр

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ:

  1. ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Оросоогийн Лувсандагва

Хувийн хэвшил: "Тэнүүн Огоо" ХХК-ийн хоёр захирал

  1. “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат,
  2. “Тэнүүн Огоо” ХХК Ерөнхий захирал Аюушийн Ганхуяг,

Гадаадын иргэн: БНСУ-ын 2 иргэн батлан даалтад гараад 20 хонож байна

БНСУ-ын иргэд:

  • Ий Жун Соб /Lee Jung Seob/ Эктэ компанийн албан тушаалтан
  • Ким Кеабаум /Kim Keabaum/ Дэү компанийн албан тушаалтан
  • Пак Чол Су Дэү компанийн албан тушаалтан
  • Ки Ёл Ким Дэү компанийн албан тушаалтан

Ий Жун Соб, Ким Кеабаум нарыг прокурорын байгууллагын саналаар /2023.10.16/ батлан даалтад гаргасан бөгөөд хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон байна. Яг 15 хоног цагдан хоригдоод ийнхүү суллагдаж байна.


-Хоёр: Д.Сумъяабазарын гурав, Ж.Сүхбаатарын хоёр, С.Одогтуяагийн хоёр хүн яллагдагчаар татагджээ

Яллагдагчаар татагдагсдын улстөрийн хамаарлыг задлан харуулж байна.

Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүмүүс:

Яллагдагчаар татагдасан 24 хүн дотор НЗДТГ-т ажиллаж байсан гурван хүн бий. Тэд гурвуулаа Хотын дарга асан Д.Сумъяабазарын томилсон хүмүүс юм.

Ж.Сандагсүрэн: Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Д.Сумъяабазарыг Хотын дарга болсоноор зургаан орлогчийнх нь нэг болж татагдан ирж байв. Дөрвөн орлогчоо явуулахад Ерөнхий сайд Ж.Сандагсүрэнг явуулахыг шахсан ч, Д.Сумъяабазар 1-р орлогчоороо аваад үлдэж байсан билээ.

Д.Мөнх-Эрдэнэ: Тэр ерөөс зөвлөхийн одонд төрсөн гэмээр. Су.Батболдыг Хотын дарга байхад анх нэгдүгээр зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь АН-ын Н.Алтанхуягт зөвлөж явжээ. Улмаар Д.Сумъяабазарыг Хотын дарга болоход нэгдүгээр зөвлөхөөр ирж байв. Одоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байна.

Г.Мишээлт: УУХҮ-ийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Д.Сумъяабазарыг Хотын дарга болох үед дагаж ирсэн. ГИХГ-ын Ууганбаярын хамаатан.

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хүмүүс:

Г.Энхтайван: УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нарын туслах, зөвлөхөөр ажиллаж байгаад НХААГ-ын даргаар томилогдсон нэгэн юм. Тэрбээр түгжрэлийн сайд болохоосоо Т.Энхтайваныг НХААГ-ын даргаар томилуулах нөлөөллийг хийсэн гэдэг. Учир нь, тэрбээр төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй байж байгаад томилогдсон.

Үүрэг гүйцэтгэгчээр очуутаа 2021 оны үес хууль бус томилгооны асуудалд холбогдож байв. Ш.Баярсүх, А.Нарангэрэл нарыг хэлтэстээ мэргэжилтнээр томилсон байж болзошгүй гэгдэж байгаа юм.

С.Жавхлантбаатар: Тэрбээр ногоон автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан гол хүнээр нэрлэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа. Тэтгэвэртээ сууж байсан түүнийг 2020 онд Замын цагдаагийн газар руу татаж, даргын албанд аваачсан байдаг. Эл томилгоонд сайд асан Ж.Сүхбаатар нөлөөлжээ. 2022 оноос аравдугаар сараас хойш шинэ автобус худалдан авах гэрээ зурагдаж эхэлжээ. С.Жавхлантбаатарын хувьд “шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Удаанжаргалтай нэг айлын хүргэчүүл. Төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг гэх мэдээллүүд бий.

М.Энхболд, Т.Бадамжунай:

Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзулыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга байхдаа томилсон гэх мэдээлэл байна. Ч.Сайханбаяр өөрөө М.Энхболд, Т.Бадамжунай нарын гарын хүн гэгддэг. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга болоход тэд нөлөөлж байсан түүхтэй. Тэрбээр хуурамч дипломоор авторлагддаг нэгэн. Өмнө нь Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг магистрын хуурамч дипломоор төрийн албанд шургалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болтлоо дэвшиж чадсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа эсвэл ...

Хувийн хэвшлээс хоёрхон хүн хоригдож байгаа нь "Тэнүүн Огоо" ХХК-ийн хоёр захирал. Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг нарын ард хэн байгаа вэ гэдэг нь одоо болтол эргэлзээтэй асуулт. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар “Буурал” хочит А.Гансүхийг Зам тээврийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар нэг ангийн найзууд. Мөн Д.Амгаланбаатар УИХ-ын дарга асан З.Энхболдтой шууд холбоотой зэрэг сэжим хэвлэлд гарч ирсэн.

Бидэнд олдсон мэдээллээр, “Тэнүүн Огоо” ХХК-ийн А.Ганхуягийн 2021 онд хүртсэн “Гавъяат тээвэрчин” цолны хөөцөлдлөгөөг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа хийж өгсөн гэх. Улмаар "Тэнүүн Огоо" ХХК-ийнхан баригдсаны дараа Ерөнхий сайдын амнаас С.Одонтуяад хандсан аргалж чаргалах гэж гүйхгүй байх тухай анхааруулах үг унаж байсан гэж улстөрийн хөшигний ард яригддаг.


-Гурав: Тэднийг Эрүүгийн хуулийн 22-р авлигын гэмт хэргийн зүйл заалтаар яллажээ-

Эдгээр хүмүүсийг АТГ яллагдагчаар татан шалгаж буй. АТГ-ын яллагдагчаар татсан хүмүүс Эрүүгийн хуулийн 22-р бүлэг болох авлигын гэмт хэргээр зүйлчлэгддэг.

Тус бүлэгт:

  • 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
  • 22.3 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
  • 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
  • 22.6 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
  • 22.7 дугаар зүйл.Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
  • 22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
  • 22.9 дүгээр зүйл.Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэх зүйл заалтууд бий.

Дээр нь нэмээд мөнгө угаах, залилах зэрэг зүйл заалтууд нэмэлтээр оруулж ялладаг.


-Дөрөв: Хамгийн анх саатуулагдсан Б.Түмэнжаргалын нэр сугарч, Ч.Сайханбаяр сүүлд нэмэгдсэн-

Дээрх хүмүүсийг яллагдагчаар татаад байгааг зарласны дараа Хотын дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр нарыг саатуулсан билээ. Улмаар Ц.Батбаярыг суллаж, Ч.Сайханбаярыг үргэлжүүлэн хорьж буй. Тэгэхээр дээрх 24 дээр тэд нэмэгдэж тоологдоод явж буй. Харин ногоон автобусны дуулиан гаруут аравдугаар сарын эхээр "Тэнүүн Огоо" ХХК-ийн хоёр захиралтай хамт НХААГ-ын хоёр хүн саатуулагдсаны нэг нь Б.Түмэнжаргал байв. Гэвч түүний нэр дээрх 24 дотор багтаагүй нь анхаарал татаж байгаа юм. Мөн "Эрдэм транс"-ын Эрдэмбилэгийн нэр ч байхгүй бөгөөд ногоон автобуснаас тусгаарлагдсан байх боломжтой.

  • Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр /Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан/
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал
  • "Эрдэм транс"-ын Эрдэмбилэг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2023 09:28

Еээ ингээд задлаад илчлээд бай бүгдийг нь энэ гүйцэтгэх шатнаас хөөж явуул

Зочинzochin
Зочинzochin
11 сар 8, 2023 09:54

Uls ornoo tonon zalilsan ene ulsiin irged bh erkhgui gemt heregtnvvd

Зочин
Зочин
11 сар 8, 2023 10:02

Ганхуяг нь хөдөлмөрийн баатар юм байна ш дээ! Аймаар их ажил хөдөлмөр хийгээд азаартцан.

МоАХ-ын гишүүд
МоАХ-ын гишүүд
11 сар 8, 2023 10:37
Reply to  Зочин

Хамгийн их хулгай хийсэн хүнд Хөдөлмөрийн баатар өгдөг жишгээр бол Х.Баттулга ч аргагүйл баатар болох ёстой ! Хэрэв сонгууль яг тулчихаагүй цөөхөн ч гэсэн хэдхээн хоногийн хугацаа байсансан бол мань тангад өөрөө өөртөө Хөдөлмөрийн баатар өгөх л байсан юм!

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:15

Жавхлантбаатар яахаараа Сүхбаатарын хүн болдог юм бэ? Сонгины хүн биздээ?

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:34

Пөөөх нөгөө хулхи ногоон атуусаа яг Бенз атуус шиг гэж чаадаг дарваан хар Ганхуяг чинь бүр Хөдөлмөрийн Баатар юмуу?? Энэ Мояа нар үнэн бүтэхгүйээ нээрээ. Нэртэйгээр нь Улсын баатар цавчаачин цол чаачихгүй.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:44

Ганхуягийг Одонтуяад наагаад шаасан...Данх нээрээ ичихгүй ээ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:44

Мөнх-Эрдэнэ нь одоо бүр туша�##� дэвшээд Б.Энхбаярын зөвлөх болчихсон л пид пид хийгээд суугаад байдаг. Монголын төрийн �##�ба нэг иймэрхүү

Зочин
Зочин
11 сар 8, 2023 15:15
Reply to  Зочин

Мөнх-Эрдэнийг гайгүй з�##�уу гэж бодож байлаа??????? З�##�уус минь хэнийг дагах, юунд гар дүрэх мөр замаа сайн харж бодож, өөрийн хөтөлгөөтэй байцгаа Ариун мөрөөр �##�хахад Аав ээж, ахан дүүс, анд нөхөд огт хамаагүй....Тэдний хар мөрийг арчиж цэвэрлэж, засах ёстой .Өөрийн үрсийнхээ өмнө, үргэлжлэх ач зээдээ ямар үлгэр дуури�##��##�тай байхаа бодох ёстой.Хайран сайхан з�##�уус Хар мөртэй эмгэд өвгөдийн мөрөөр орж, зарим нь тэдний дарамт шах�##�таар амьдр�##�аа яасан их б�##�лаж байна вээээ Төр бузарлагдаж гүйцжээ Шинэ з�##�уу түшээд минь цэгцлэх гэж ядаж байна. Өмнөх б�##�аг өт мэт язганаж байна. Нэг юм хийх гэхээр энэ автобус мэтээр сүйрүүлж, �##�хам тутамд саад тээг с�##�ахгүй юм.....Эх орноо эмхэлж цэгцлэх ирээдүй үрс минь өндийж байгаа нь сайхан юм даа

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:47

Хөгжлийн банкны хэрэг шиг л шүүх нь тэгс ингэс гээд явуулах биз

Зочин
Зочин
11 сар 8, 2023 11:52

Энэ мөнх-эрдэнээр зөвлүүлээд байдаг дарга нарыг гайхмаар шүү. Улаан нойл хичээлдээ ч суухгүй хүүхэн сагс 2 эргүүлдэж явсаар улирч байсан оюутан байсан. Эцгийнхээ нэрээр арын ха�##�гаар их сургуульд орсон маанагдуу гар сүүлдээ л МАН гишүүн болоод гараад өгчээ ккк

Зочин
Зочин
11 сар 9, 2023 15:56
Reply to  Зочин

Үнэн хэлж. Мангардуу гэхдээ нохой санаатай з�##�уу.үүний зөвлөх гэж юу байдаг юм бэ. Шударга зөв з�##�уу ингэж бууриа байн байн солиод �##�бан туша�##�аас зүүгдээд байдаггүй л байхгүй юу. Энэ з�##�ууг би нь ёстой сайн мэднэ шүү. Жинхэнэ долоогч,цүнх баригч даа.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 12:35
Reply to  Зочин

Kkkk Их улс төр эхэлжээ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 12:32
Reply to  Зочин

Kkkk Их улс төр эхэлжээ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 12:21
Reply to  Зочин

Muu yum hiih hun bish ee. Chadaltai, shudarga zaluu. Hamt ajillaj baisan humuus ni medne.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 15:52
Reply to  Зочин

Яг ш дээ хамт ажиллаж байсан би нь харин ч мэднээ. Дээрхи з�##�уу яг үнэнийг хэлж, мангардуу тэгсэн мөртлөө нохой санаатай, энэ б�##�айгаар зөвлүүлнэ гэж юу байсын хэ хэ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 12:19
Reply to  Зочин

Хичээлдээ сайн, сагс тоглодог, даруухан оюутан байсан. Сурч байхдаа дундуур нь гадагшаа сургуульд яваад ирсэн. Сүүлд банк, яаманд ажиллаж байгаа сураг гарч байсан. Сайн хуульч. Муу зүйлд оролцоно гэж бодохгүй байна. Айхтар харлуулж байна даа. Сонгууль эхэлж байгаа бололтой. Ккк

Зөөз
Зөөз
11 сар 8, 2023 12:09
Reply to  Зочин

Ийм юмнууд л одоо дээшээ гардаг байхгүй юу

Зочин
Зочин
11 сар 8, 2023 13:20

Ingeel AN g chiree shasan kkk

Зочин
Зочин
11 сар 8, 2023 14:07

хэдэн төгрөгөөр хөдөлмөрийн баатрыг хөөцөлдөж өгдөг юм бэ дээ одонтуяаа

Зочин
Зочин
11 сар 8, 2023 14:22

medeelliig ard tumendee il bolgoj bgaa setguulchiddee talarkhaj bna.ajliin amjilt..Saldangiin Odontuya gej neg saltaisan avgai bas oroltsoo yu. shudargiin dur esgechikheed iim khor khiideg avgai bsan bna sh dee..ugaasaa ch nadad taalagdakhgui bdag bsan..nasaaraa ajillasan khumuus shagnalgui bhad Mongoliin tur khulgaichdaa bugdiig Khudulmuriin baatar bolgoloo..khulgai sain khiisend ni olgodog shagnal bljee...khulgaichdiin baatar tsol blsond uur khurch bna

Зочин
Зочин
11 сар 8, 2023 14:49

багийн удирдлагууд яагаад бултаад �##�га боловоо. мафи бүлэглэл

зочин
зочин
11 сар 8, 2023 14:49

АН-ын ерөнхийлөгч байх үед хөдөлмөрийн баатар болсон шаарнууд л хамаг бүтэхгүй юмыг хийж байсан байгаа юм даа. Тэгэж байж л худлаа хөөрөгдөж хөдөлмөрийн баатар, гавьяат цолыг өгдөг байж.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 15:01

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Удаанжарг�##�, Ганхуяг.......Улсын эсрэг Гэмт хэрэгтнүүдэд МОНГОЛ УЛСЫН хүндэт дээд өргөмжлөл олгодог юм байна Ингэхээр Улс орон ийм байх нь аргагүй +Битүү дүүрэн хулгайч, дээрэмчидтэй +Монгол биш юмнууд үүрлэсэн, Харийн хар бодолтой хорлон сүйтгэгчидтэй .............???????????!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
11 сар 8, 2023 15:19

Misheelt maani bolovsroltoi, evdreegui sain zaluu daa. Shalgagdaad, zurchilgui geed garaad ireh baih aa. Mungunuus bolj ingej udaan ulsad ajillasan career aa unagahgui baih oo.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 15:37

Мөнх-Эрдэнэ зөвлөх хийж байгаа нь юу буруу гэж. Өч төчнөөн хулгай хийж, идэж, өөрсдөө ч үр хүүхдээ ч хэдэн үеэрээ идэж барахгүй мөнгө луйвардсан авлигачдаа, хулгайчдаа яриач та нар. Мөнх-Эрдэнэ бол нэр цэвэр з�##�уу хүн. Харлуулаад эхэлж байгаагийн цаана нь захи�##�га бий биз

Зочин
Зочин
11 сар 8, 2023 19:45
Reply to  Зочин

Бас өөрийгөө магтаж бичнээ чи ха ха

Зочин
Зочин
11 сар 8, 2023 16:41

Нөгөө Одонтуяа чинь нэг л их шударга царайлаад бсан ичих нүүргүй төрөгсөдөө та нар эцэг эхээсээ ичих булчирхайгаа нэхэж олж ав

Зочин
Зочин
11 сар 8, 2023 17:16

Мөнх-Эрдэнэ аавын нэрээр явдаг, мэдлэг чадвар муу, арайхийж сургуулиа төгссөн бүтэхгүй муу аргаар төрийн �##�банд амь аргацаадаг ичмээр з�##�уу

Зочин
Зочин
11 сар 8, 2023 21:13
Reply to  Зочин

Чад�##�тай з�##�уу даа. Атаархуу золиг вэ!

Зочин
Зочин
11 сар 8, 2023 17:30

Ийм новшнуудыг �######�уулахгүй бол яаж нийтийн тээвэр хөгжих вэ дээ.

Монгол
Монгол
11 сар 8, 2023 17:56

ТӨРИЙН АЖИЛ ХИЙСЭН ТОМ, ЖИЖИГГҮЙ ХУЛГАЙЧ СДАГУУД. НААД 3 ЧИНЬ ГОЛ ЭЗЭД НЬ БАЙХАД ЯАГААД ДООГУУР НЬ САМАРДААД БАЙНА АТГ

Zochin
Zochin
11 сар 8, 2023 17:57

Munkh-Erdene Altankhuyagt zuvluj bgaagui shuu. Bichij bgaa sedvee unen zuv bich.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 18:08

Оросын мафи цаашаа юм биш үү?

Үнэн
Үнэн
11 сар 8, 2023 18:41

Унш ул ш�##� чацага нэр зүүгч гуйлгачдаа гэмээр үеиин монголчууд бидниил буруу 10 адуу хулга�##�сан хулгаач 5 жилиин ял авч байхад 10 тэрбумын 10 мянган адууны үнэ бүхии хөрөнгө хулга�##�ж авилга авдаг иргэдиин монголын хөгжлиин нам дагасан өлөн хулгаачууд яагаад 40 саяаар торгуулсан болж бүүр ялгүй шахуу тэнсэн болоод хагартлаа баяжаад үлддэг хөгиин хуулиаа өөрчилж хатууу ял өгдөг болохгүй бол монгол өрөнд орж сөнөлөөө тэнэгүүдэээ ул ш�##�уудааа

Зочин
Зочин
11 сар 8, 2023 18:50

Хэ хэ хэ, аргаа барсан юм бичиж байх. МАН-ынхны �##�ь ч хэрэгт заав�##� АН-ын нэг хүнийг холбогдуулах гэж аргаа барж, араа маажиж, �##�гаа хазах гэж оролдож инээд хүргэж байх юм даа, �######�уул гэж. Тэгэхгүй бол өнөө өгөр нам нь сүйрчих гэж зовоогоод. Ай, энэ орчлон яасан хицүү вэ, яана даа хөөрхийс.

ЗочинATG
ЗочинATG
11 сар 8, 2023 19:44

zavaan shunaltai durakuudiig yaliin ugch shorond heden jil suulgah heregtei

Зочин
Зочин
11 сар 9, 2023 04:51

НАМ ГЭДЭГ БОЛ ХУЛГААЧ ДЭЭРЭМЧИДЫГ ЗОХИН БАЙГУУЛДАГ МАФИН БҮЛЭГЛЭЛ ЮМ БАЙНА!
ЭНЭ ШУНАЛТАНГУУД ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭЖ, АЛЖ, УЛСЫГ УСТГЖ Ч ЧАДНА!!!

Зочин
Зочин
11 сар 9, 2023 06:05

МӨНХ-ЭРДЭНЭ Ч ?????????????

Зочин
Зочин
11 сар 9, 2023 07:23

Сүүлийн үеийн баатар, гавьяат зэрэг цол шагн�##�тнууд ийм ажлаараа аваад байгаа юм үү. Ийм хүмүүсийг мэдэх хүмүүс гайхаад байдаг нь ийм байж. Одоо ирэх сонгуульд нэр дэвшигчдийн гар�##� үүсэл, хамаар�##� бүхий этгээдүүд, явж ирсэн замн�##�ыг нь маш нарийн дэлгэж нийтээрээ суд�##�ж мэдэж сонгох хэрэгтэй боллоо. Энэ бичсэн болон Комет бичигч нарын илэрхийллийг АТГ, шүүх, прокурорын хүмүүс анхаар�##�даа авч үзмээр юм

Зочин
Зочин
11 сар 9, 2023 11:05

Ингээд л эзэд нь тодорхой байна шүү дээ. Гүйцэтгэгчид нь эзэн, захи�##�агч, хамга�##�агчгүйгээрээ дур мэдэж, зүрхэлж ийм том луйвар хийхгүй шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 11:20

Бөөн луйварчид

Зочин
Зочин
11 сар 9, 2023 14:03

Юмаа үнэн зөв бичээчээ хөдөлмөриин баатар биш шүү дээ

Судлаач иргэн
Судлаач иргэн
11 сар 9, 2023 15:35

24 н з�##�уус бүгд туша�##� биёлүүлэгсэд..тэднийг буруугаар ашигласан Сумяабазар, Сүхбаатар, Амарбаясг�##�ан ,Одонтуяа 4 ыг л шоронд явуул....Одоо томчуудаа явуулж байхгүй том хулгайчууд үлддэг жишиг болох нь...

ЗочинЗочин
ЗочинЗочин
11 сар 9, 2023 17:41

Хөдөлмөрийн баатар цол шагнагдсан эрхмүүд гэмт хэрэгт холбогдоно гэдгийг огт ойлгохгүй байна. Буруу гараар уг цолыг авсан байх.
Ногоон автобусны хэргийг ш�##�гахдаа өргөн хүрээгээр хамруулж хумих замаар ш�##�гаж байх шиг байна. Дараа нь гол буруутан нь сугараад үлдчих вий. Прокурорын хян�##�т чух�##�. Шүүхийн шударга шийдвэрээр хохирлыг бүрэн төлүүлж шийдвэрээ шуурхай гаргаж буруу зөвийг ялгаасай!

Зочин
Зочин
11 сар 9, 2023 19:08

Монголоо �##�дсан муу гөлөгнүүд

Зочин
Зочин
11 сар 9, 2023 20:49

Пүүү ямар мундаг бичилт вэ,

Зочин
Зочин
11 сар 10, 2023 02:30

Шударга ёс гэж байдаг бол автобуснаас цавчаа хийсэн хүмүүст хариуцлага тооцож Монгол улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Олон жилийн өмнө Японоос тусламжаар ирсэн Ниссан автобус л арай цавчаанд өртөөгүй байх. Миний мэдэхийн улсын харцага Бямбажав гэж бөх нөхөр одоо энэ цас цэвэрлэж чадахгүй байгаа жижигхэн ямар ч шаардлага хангахгүй эдийг шахаж овоо мөнгө карма�##�сан даа.

Зочин
Зочин
11 сар 10, 2023 06:24

Одонтуяад ша�##�цахгүй хүн хулгайлахгүй юм гэж �##�га аа

Уншигч
Уншигч
11 сар 10, 2023 09:57

Хөгийн амьтад одонтуяа гэх авгайд оролцохгүй юм гэж үгүй тэнүүн огоо юу хийсэн гэж шагн�##� авч байгаа юм иргэдэд бохир заваан автобусаар үйлчилсэн гэжүү шагн�##� авах жинхэнэ хүмүүс нь үлдээд мөнгөөр шагн�##� авдагууд нь ичиж үхмээр

Зочин
Зочин
11 сар 10, 2023 10:41

Одонтуяаг шудрага гэж бодсон чинь ялгаагүй юм шив дээ яаж ингэж жүжиглэж чадаж бнаа

Зочин
Зочин
11 сар 10, 2023 10:47

Гэмт хэрэг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийн баатар гавьяат гэх мэт �##�дар цолыг хэрэг нь шийдвэрлэсэн шүүхийн тогтоолоор хураагдаж, мөнгөн урамшилуудыг зогсоох хууль гаргах хэрэгтэй бн.Дээр үед Дандар баатарыг хэрэгт ороход шууд хурааж бсан.Х.Баттулгын өгсөн баатар, гавьяатуудыг хураах хэрэгтэй.Хөдөлмөрийн баатар гавьяат ялтан тэр гэж дуудах юмуу?

Зочин
Зочин
11 сар 10, 2023 16:04

Uursdiin bas shuuh heregtei gol humuus n ard n uldeh gej bna tsunh barich naraa ybuulaad sugarch uldeh uu

Зочин
Зочин
11 сар 11, 2023 02:40

Энэ авгай оролцохгүй юм байхгүй юмаа даанч дуугарахгүй байсан юм

Хуягаа
Хуягаа
11 сар 11, 2023 10:28

Сайн байна ингэж баримттай бүгдийг н илчилж тохирохшийтгэл ногдуулах хэрэгтнй

Зочин
Зочин
1 сар 9, 2024 15:01

За бусдыг нь мэдэхгүйээ лав л Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОЛ ХААНА Ч АЖИЛ АН ХАРИН Ч МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ХҮН БҮХНИЙГ БҮҮ ГООРЧИЛЖ БАЙ

Зочин
Зочин
1 сар 9, 2024 15:04

Гол эзэд Сумъяабазар Сүхбаатар хоёр �##�га шив дээ.

Холбоотой мэдээ

Back to top button